Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Timesmn@gmail.com
2026/10/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзав.

Цар тахлын он жилүүдийг хохирол багатай даван туулж, олон мянган хүнийг эмчлэн, амь насыг нь аврахад эрүүл мэндийн салбарынхны хүчин зүтгэл их байсныг хэлж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх  зэрэгт оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарч байгааг хэлэв.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, ур чадвар, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Мөн тус эмнэлэгт шаардлагатай байсан аппарат, тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 400 гаруй эмч, сувилагч, ажилтантай. Өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 2,000 орчим хүнд мэс засал хийжээ.

Хими болон бай эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, орон нутагт анх удаа нүдний болор авах, нүдний даралт бууруулах мэс засал хийн, өвдөгний үе, түнх сольж, тархины судасны доплер шинжилгээ хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 1 цагийн өмнө
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29
"Улаанбаатар" олон улсын кино наадам 2026 оны 10-р сарын 16–22-ны өдр… 2026/09/29
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/29
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал 2026/09/28
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2026/09/25
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриалл… 2026/09/23