Сүүлийн үед иргэд рүү хуулийн байгууллагын нэрийг барьсан дуудлага ирж (Caller ID Spoofing):
-“Та гэмт хэргийн хохирогч эсхүл холбогдогч болсон байна”,
-“дансыг чинь царцаахаас өмнө мөнгөө өөр данс руу байршуул”,
-“байгууллагын дансанд шилжүүлбэл аюулгүй” гэх зэргээр хуурч, иргэдийг хохироосон тохиолдлууд гарч байна.
Иймд Прокурорын байгууллагаас иргэдийг “Залилах” гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
https://prosecutor.mn/post/113522