Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БАЙГУУЛАХ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА

Timesmn@gmail.com
2026/10/08

Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 60 мянган.м.куб багтаамжтай терминал агуулах байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүх талын судалгааг хийн ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулах терминалын агуулах барих газартай Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар танилцлаа.

Терминалын агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, байгуулахаар судалж байгаа бөгөөд ингэснээр хүн амыг 14-өөс доошгүй хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх юм.

Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн иж бүрэн терминал агуулахыг ашиглалтад оруулснаар нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалт сайжирч, төрөл бүрийн гамшиг, хүн амын гоц халдварт өвчин, цар тахлын улмаас хорио цээр тогтоох, хил хаагдах зэрэг эрсдэлтэй нөхцөл үүссэн үед үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн зориулалт бүхий нөөцийн барааны нэр, төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай улсын нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдлыг бий болгоно.

May be an image of map and text

May be an image of skeet shooting

No photo description available.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… 1 цагийн өмнө
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв 2 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 22 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… Өчигдөр
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29
"Улаанбаатар" олон улсын кино наадам 2026 оны 10-р сарын 16–22-ны өдр… 2026/09/29
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/29