Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ

Timesmn@gmail.com
2026/10/09

Найруулагч С.Бямбагийн шинэ бүтээл “Зогсоол” уран сайхны кино дэлхийн нээлтээ 31 дахь удаагийн Бусаны олон улсын наадмын Vision To Asia хэсэгт 10-р сарын 11-нд хийх гэж байна. Энэхүү уралдаант хэсэгт азийн шилмэл 12 найруулагчийн бүтээл сонгогдон өрсөлдөх аж.

“Зогсоол” уран сайхны кино нь Гуру Медиа студи, Германы  Bucket GmbH филмз, АВО Films болон Номадиа Пикчерс-ын хамтын бүтээл бөгөөд зураг авалтыг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийжээ.  Киноны үйл явдал Ковид цар тахлын анхны тохиолдол Монголд бүртгэгдсэн тэр үед өрнөдөг. Алс бөглүү сумын төвийнхний бүх л амьдрал сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагаас хамааралтай боловч энэ бүсгүйн амьдрал хэнээс, юунаас хамаарч байгааг киноны үйл явдлууд аажмаар нээн харуулах болно. Шатахуун тээврийн жолооч Сүмбэр цар тахлын ойрын хавьтагч болж улмаар сумын цор ганц шатахуун түгээх станц дээр хөл хорионд орох болсноор киноны үйл явдал өрнөнө. “Зогсоол” уран сайхны кино 2026 оны 11-р сард Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

Найруулагч С.Бямба өмнө нь “Алсын Удирдлага” бүтээлээрээ 2013 оны Бусаны ОУКН-д New Currents Award, 2014 онд Бухарестийн ANONIMUL International Independent Film Festival-ын Шилдэг бүрэн хэмжээний киноны шагнал-ыг хүртсэн бол "Хэвтрийн хүн" (2020) кино нь 2017 оны Каннын олон улсын кино наадмын L'Atelier-т сонгогдож, Tallin IFF – Black Nights, Three Continents, Зеркало – Андрей Тарковскийн нэрэмжит кино наадам, София IFF-2020, Барселона IFF-2021 зэрэг олон улсын наадамд сонгогдож байсан. Ази тивийн хамгийн нэр хүндтэй кино наадам Бусаны ОУКН энэ сарын 6-д эхэлсэн бөгөөд Хятадын домогт найруулагч Жан Имоу шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэн ажиллаж байна. Бусаны ОУКН А зэрэглэлийн кино наадам болж, Канн, Венец, Берлиний ОУКН эн зэрэгцэх статустай болсон нь энэ жилийн хувьд нэг онцлог нь болж байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАЙРУУЛАГЧ С.БЯМБАГИЙН ШИНЭ БҮТЭЭЛ БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭНЭ 1 цагийн өмнө
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв 4 цагийн өмнө
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ ТЕРМИНАЛЫН АГУУЛАХ БА… Өчигдөр
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв Өчигдөр
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… 2026/10/07
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ… 2026/10/07
СЭЖИГТЭЙ ДУУДЛАГАД БҮҮ ХУУРТ! 2026/10/06
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл… 2026/10/05
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэв… 2026/10/05
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна 2026/10/05
Г.Дамдинням: Иргэдийн шүүмжлэл эсэргүүцлийг хүлээж авна, уулзана 2026/10/02
Нигер улсын иргэн И, Ж нь бусадтай бүлэглэн 1кг гаруй мөс гэх нэршилтэ… 2026/10/02
С.МӨНХЧУЛУУН 21.9 ТЭРБУМ ХҮСЭЭД Ч ӨӨДЛӨХГҮЙ 2026/10/02
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй 2026/10/01
ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ 2026/10/01
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭ… 2026/09/30
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв? 2026/09/30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа 2026/09/29