Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

Timesmn@gmail.com
2026/05/11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдлын талаар “бид дайныг зогсоож чадсан, одоо бүс нутаг тогтворжиж эхэлж байна” хэмээн онцолсон ч Персийн булан дахь хурцадмал байдал бүрэн намжаагүй хэвээр байна. Түүний мэдэгдлийн дараа дэлхийн хэвлэлүүд “АНУ, Ираны хооронд үнэхээр дайн болсон уу, эсвэл энэ нь цэргийн мөргөлдөөний эрсдэлийг хэлсэн улс төрийн мэдэгдэл байв уу” гэсэн асуултыг хөндөж эхэлсэн байна.

Сүүлийн саруудад АНУ Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотойгоор Йемен, Ирак, Сирид хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд Ираны тал ч Персийн булан дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлээд байсан юм. Үүний дараа Ормузын хоолой орчимд нефтийн танкерууд саатуулагдаж, дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд эрсдэл үүссэнээр нефтийн үнэ огцом савлаж эхэлжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр АНУ болон Иран шууд бус сувгаар хэлэлцээ үргэлжлүүлж байгаа бөгөөд гол зорилго нь Ормузын хоолойг бүрэн хаагдахаас сэргийлэхэд чиглэж байгаа аж. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг 20 хувь энэ хоолойгоор дамждаг тул нөхцөл байдал хурцадвал дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт өгөх эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид Ирантай том хэмжээний мөргөлдөөнөөс зайлсхийж чадсан” гэж мэдэгдсэн бол Ираны Гадаад хэргийн яам “бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж буй гол хүчин зүйл нь Вашингтоны цэргийн дарамт” хэмээн буруутгажээ.

Үүний зэрэгцээ Израилийн эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрөөс болгоомжилж “Тегераныг зогсоохгүй бол бүс нутгийн аюулгүй байдал улам дордоно” гэж мэдэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Трампын “дайн дууссан” гэх мэдэгдэл нь энхийн гэрээ гэхээс илүүтэй мөргөлдөөн томоохон бүс нутгийн дайн болон өргөжихөөс сэргийлсэн дипломат ахицтай холбоотой улс төрийн мэдэгдэл байж магадгүй аж. Гэвч Ормузын хоолой, Ираны цөмийн асуудал, Израиль–Ираны зөрчил зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа учраас нөхцөл байдал эмзэг хэвээр байна.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16