Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

Timesmn@gmail.com
2026/05/08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.  Энэ үеэр гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Цусны донорын идэвхтэй нас 24-40 нас байна. Цусны нөөц хүрэлцээтэй байна уу. Хууль батлагдсанаар цусны донорын тоо өсөх үү?

Ажлын хэсэг:

-Цусны нөөц байнгын болон гамшгийн үеийн нөхцөл гэсэн хоёр ангилалтай явдаг. Өнөөдрийн байдлаар байнгын үеийн буюу 10-14 хоногийн түвшинд хангалттай байна. Гамшгийн үеийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хууль батлагдсанаар гамшгийн үеийн нөөц нэмэгдэх ач холбогдолтой. 2025 оны тоо баримтаар авч үзвэл, 46723 цус өгөлтийн тоо байна. Үүний 80 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улсын хэмжээний цус өгөлтийг аваад үзвэл, өдөрт 180-250 цус цуглуулалт, нийслэлийн хэмжээнд 150-200 цус цуглуулалт хийж байж хэрэгцээгээ хангана.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олон жил хийгдсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын хүрээнд олон жил амьд явсан хүний зүгээс энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж надаас хүссэн. Урьд нь хийж байсан мэс заслын тоо нэмэгдэх үү. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв ямар байдлаар ажиллаж, хаанаас санхүүжих вэ?

Ажлын хэсэг:

-Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс 2018 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимтэй хөгжүүлж байна. Амьгүй донорын оршуулгын тэтгэмж олгож эхэлбэл, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олширно. Судалгаагаар БНСУ, БНТУ энэ тогтолцоо амжилттай хэрэгжсэн байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийг зохицуулах бодлогын байгууллага удирдана. Төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах байх.

М.Ганхүлэг:

- Хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Хууль батлагдаад үр гарах байх?

Ажлын хэсэг:

-2018 оноос хойш 75 удаа эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагаа нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2023 онд амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр 2023 онд нэг, 2024 онд дөрөв, 2026 онд нэг хүн гээд нийт 22 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгосон. Мөн 2023 онд даатгуулагч биш байсан нэг хүнд оршуулгын тэтгэмж олгосон.  Цаашид жилд 10 амьгүй донор гарна гэж тооцоолон, хөдөлмөрийн хөлсны доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн буюу жилд ойролцоогоор 70 орчим сая төгрөгийн зардал гаргах тооцоо гаргасан гэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16