Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Timesmn@gmail.com
2026/05/05

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг. Дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна. Тиймээс 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин чадалтай Багануурын батарей хуримтлуурын станцыг жил дараалан ашиглалтад оруулж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг нөхсөн. Тэгвэл 2026-2028 онд Монгол Улсад 43 жил хүлээсэн цахилгаан, дулаан хосолсон өндөр хүчин чадлын станц болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн дэд бүтцэд ойр 26.4 га талбайд баригдана. Энэхүү дэд бүтцийн бэлэн байдал нь төслийг богино хугацаанд, үр ашигтай хэрэгжүүлэх давуу тал болж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байна. “ДЦС-5” төсөл нь эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Төсөл хэрэгжсэнээр 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангахын зэрэгцээ Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол зэрэг эрчимтэй тэлж буй бүсүүдийн хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц бүрдэх юм.

Технологийн хувьд орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд 3000 хүртэл, ашиглалтын үед 500 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ер… 8 цагийн өмнө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд 9 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 2026/06/26