Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

MЭДЭГДЭЛ

Timesmn@gmail.com
2026/04/23

  Б.Хурц гэгч Парламент ТВ д өгсөн ярилцлагадаа Д.Цогтбаатар миний үндэс угсааг дур мэдэн тодорхойлж, намайг монгол хүн биш мэтээр гүтгэн доромжилж, улмаар ТЕГ-т яаж орсон нь тодорхойгүй, Сөрөх тагнуулын газрын даргаар ердөө 2 сар ажилласан мэтээр үндэслэлгүй мэдээллийг түгээж миний нэр төр, алдар хүндэд халдсан.

 Энэ хүний худал мэдээлэл тараасан үйлдлүүдийг ЦЕГ-ын харъяа Улсын Мөрдөн байцаах албанд хэрэг бүртгэлтийн 240200417 дугаартай хэрэг нээж шалгаж байгаа бөгөөд өмнө нь намайг Германы иргэний  болон бусад олон хэрэгт холбож удаа дараа гүтгэсэн болохыг шүүхээс тухай бүр эцэслэн шийдвэрлэсэн болно.  

Миний өвөг дээдэс олон үеэрээ Монгол нутагтаа амьдран сууж, улс орныхоо  тусгаар тогтнолын төлөө зүтгэж гавъяа байгуулж ирсэн эгэл жирийн монгол хүмүүс болохыг нотлох баримт холбогдох төрийн байгууллагуудад бий.

Хятадын цэргийн байгууллагад ажилладаг миний хамаатан гэх хүмүүсийнхээ талаарх баримт нотолгоог Б.Хурц хуулийн байгууллагын өмнө гаргаж өгнө биз ээ.

 Миний бие 1998 онд тухайн үеийн Улсын Аюулгүй Байдлыг Хангах Газар (өнөөгийн ТЕГ) -ын Хүний нөөцийн хэлтсээс Тагнуулын байгууллагад ажиллахыг санал болгосны дагуу анх ажилд орсон бөгөөд тус газарт ажилтнаас тасаг, хэлтэс, газрын дарга хүртэл бүхий л шат дамжлагаар мерит зарчмаар тасралтгүй ажиллаж ирсэн.

Намайг сонгон судлаж, Тагнуулын байгууллагад ажиллах санал тавьсан УАБХГ-ын холбогдох хэлтсийн дарга, ажилтнууд одоо ч энх тунх байна.

Би 2007-2009 онуудад болон 2013 онд ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгээр биелүүлж ирснийг хамт ажиллаж байсан ажилтнууд  гэрчилнэ.   

Тагнуулын байгууллагын нэр төр, дархлаанд ийнхүү балмадаар халдаж өөрийн ядмаг хийгээд өнгөц төсөөллөөр зарчим, үйл ажиллагааг нь гутааж, Монголын төр, түүний аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагаанд санаатай хохирол учруулж байгаа Б.Хурцын үйлдлийг холбогдох байгууллагууд анхаарна гэдэгт итгэлтэй байна.

.   Б.Хурц гэгч нь олон хүнийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүж, амьдралаар нь хохироож ханахгүй, эдүгээ бусдыг дахин гүтгэн доромжилж,  улс төрийн нам бараадан эрх мэдэлд хүрэхээр санаархаж буйг бид анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хуулийн хүрээнд  бүхий л арга хэмжээг авах болно.

Монгол Улсын иргэн                                                                                                             

Баяуд овогт Донровын ЦОГТБААТАР


0
angry
0
care
1
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16