Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Timesmn@gmail.com
2026/04/02

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн урт хугацааны тогтвортой, үр ашигтай бодлого, төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны менежмент, санхүүгийн механизмыг тодорхой болгох зорилгоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах “Мастер төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд хог хаягдлын чиглэлээр ажилладаг захиргааны байгууллагууд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд, ААН, иргэд, төрийн бус байгууллага болон тээвэрлэгч байгууллагуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Мастер төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдалд бүрэн дүн шинжилгээ хийж, хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсон юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой.

  • Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн системийг өөрчлөн бохирдуулагч нь хаягдлыг үүсгэсэн хэмжээгээр төлбөр төлөх зарчмаар цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийн дэмжлэг, татаасыг бууруулан чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх,
  • Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилсан, үүсгэж байгаа хаягдлаа бууруулсан иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээний хураамжийн хөнгөлөлт үзүүлэх,
  • Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хувийн оролцоог нэмэгдүүлэх,
  • Чөлөөт өрсөлдөөнийг бий болгох замаар үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх,
  • Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйл ажиллагааг дэмжих,
  • Хууль, эрх зүйн орчныг сайжруулан төвлөрсөн цэг, ландфиллд булшлан устгаж байгаа хог хаягдлын хэмжээг эрс бууруулан хог хаягдлаас үүсдэг хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах юм.

Сүүлийн таван жилд Улаанбаатар хотын хүн ам ойролцоогоор 17–19 хувиар өссөн. Жилээс жилд хүн ам өсөж үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ, нэр төрөл нэмэгдсээр байна. Нийслэлд 2025 оны байдлаар төвлөрсөн цэгт нийт 2,057,886.0 тонн хог хаягдал хүлээн авч, дарж булшлах аргаар устгажээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16