Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

Timesmn@gmail.com
2026/04/01

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаашаас эхлэн хэрэгжихээр болсон.Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Мөн энэ талаар өчигдөр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр "АНУ-ын хувьд зарим улс орнуудын иргэдээс визний барьцаа шаарддаг. Энийг Визний бонд хөтөлбөр гэдэг. Манай улс энэ жагсаалтад нэмэгдсэн 12 орны нэг болсныг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд мэдэгдсэн. АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш орон. Хоёр талын улс төр, эдийн засаг, бизнес, цаашлаад батлан хамгаалахын салбар хоорондын харилцаа сүүлийн 30 жилд өндөр түвшинд хөгжиж байгаа. АНУ-ын гаргасан Шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод хандан захидал илгээсэн. Уг захидлыг АНУ-ын Төрийн департаментын Тамгын газрын даргад гардуулж өгсөн гэсэн мэдээлэл ирсэн. Мөн Визийн бонд хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсан шийдвэр гарсан өдөр Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны тодорхой өндөр албан тушаалтнуудтай уулзаж, энэхүү шийдвэрийг ойлгоход хүндрэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Америкийн талаас энэхүү шийдвэр нь хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг хоёр талт харилцаатай холбоогүй. Харин АНУ-ын одоогийн засаг захиргаа нь цагаачлалын асуудлаар өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай байгаа. Ялангуяа тус улсад визийн хугацаа хэтрүүлэх тохиолдол гардгийг хязгаарлах, хууль бус цагаачлалын урсгалыг хязгаарлахаар хэрэгжүүлж буй буюу дотоод бодлогын шинжтэй арга хэмжээ гэдгийг тодорхой хэлсэн. Мөн энэ асуудлыг хоёр тал хамтран шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгч байгаа. Д.Трампын захиргаа ийм шийдвэр гаргачихаар иргэдийн зүгээс Трампын захиргааны үед хоёр талын харилцаа таагүй байх вий гэсэн таамаг, яриа гарч эхэлж байх шиг байна. Гэхдээ тэгж харах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Трампын анх ерөнхийлөгчөөр сонгогдсон 2016-2020 оны хооронд манай хоёр улсын харилцаа маш сайн хөгжиж байсан. Бүр одоогийн стратегийн түншлэлийн харилцаа тэр үед бий болж байсныг хэлэх нь зүйтэй. Одоо ч гэсэн хэний засаг захиргаанаас үл хамаараад хоёр талын харилцаанд ямар снэгэн сөрөг өөрчлөлт гарахгүй. Тиймээс АНУ-ын Визний бонд шаарддаг улс орны жагсаалтад Монгол Улс багтах болсон нь урт хугацаанд үргэлжлэх шийдвэр биш гэж харж байна. Хэдийгээр АНУ-ын дотоод бодлоготой холбоотой ч гэлээ Төрийн департаментаар дамжуулан яриа хэлэлцээний түвшинд дипломат арга хэрэгслээр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 61 (7803)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16