Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

Timesmn@gmail.com
2026/03/24

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул  дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. 

УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн тухайн амьтад нь үрждэг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлнө. Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөж буй. Тодруулбал, нохой, муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа бий” гэв.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Нийслэлээс өнгөрсөн оны зургаадугаар сард “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийн байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муурыг асран хамгаалж байна. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан. Хэрэв иргэд та бүхэн нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагатай эзэн байж тухайн амьтнаа түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэлээ.

Тэрчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр мэргэжлийн анчидтай хамтран зуслангийн бүс дэх зэрлэгшсэн нохдын тоог цөөлөхөөс өөр аргагүй байдаг гэдгийг онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16