Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Стартапуудад зориулсан “UB Innovation Crowd Fund 2026” хамтын санхүүжилт олгох хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Timesmn@gmail.com
2026/03/24

Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх инновацлаг бизнес санааг дэмжих, тэдгээрийг бодит зах зээлд нэвтрүүлэх зорилгоор нийслэлийн Бизнес, инновацын газар “Фандиа” ХХК-тай хамтран “UB Innovation Crowd Fund 2026” хөтөлбөрийг эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид төслөө краудфандинг платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татах замаар зах зээлийн бодит үнэлгээ авах боломж бүрдэнэ. Краудфандинг хөтөлбөр уламжлалт хөрөнгө оруулалтын загвараас ялгаатай бөгөөд хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг тодорхойлох давуу талтай юм.

Хамрах хүрээ: Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренер залуус, стартапууд

Хугацаа:

  • 03.23 – 04.12 - Бүртгэл
  • 04.13 – 04.19 - I шатны шалгаруулалт
  • 04.20 - Сургалт /Маркетингийн стратеги боловсруулах, санхүүжилт татах ур чадварыг эзэмшинэ/
  • 04.27 – 05.11 - Төслийн хүсэлт илгээх /Краудфандингаар төсөл оруулж олон нийтээс санал авах, санхүүжилт босгох/
  • 05.11 – 05.15 - II шатны шалгаруулалт
  • 05.20 - Хаалтын үйл ажиллагаа

Санхүүжилт босгох үе шат:

Оролцогчид дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 11-ний хооронд төслөө олон нийтэд нээлттэй байршуулж, бодит санхүүжилт босгоно. Энэ үе шатанд бизнесүүд зах зээлийн шууд хариу үйлдлийг авч, хэрэглэгчдийн эрэлт, сонирхлыг бодитоор үнэлэх боломжтой.

Дэмжлэг ба боломжууд:

  • Краудфандинг болон бизнес хөгжлийн сургалт
  • Менторшип, зөвлөх үйлчилгээ
  • Маркетингийн дэмжлэг
  • Хөнгөлөлттэй оффис, инкубатор хөтөлбөр
  • Сүлжээ, хамтын ажиллагааны боломж

Үнэлгээний шалгуур:

  • Бизнес моделийн оновчтой байдал
  • Инновацлаг шинж чанар
  • Багийн чадавх
  • Зах зээлийн боломж
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу тал
  • Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эсэх

Энэ нь бизнесийн амжилтаас гадна нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг чухалчилж байгааг илтгэнэ.

Хөтөлбөрийн шилдэг төслүүдийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, шагнал гардуулна. Уг арга хэмжээ нь оролцогчдын цаашдын өсөлт, хамтын ажиллагааны шинэ эхлэл болох юм.

Холбоо барих дугаар: 7200-7288

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16