Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт гарын үсэг зурлаа

Timesmn@gmail.com
2025/04/06

Батлан хамгаалах яам болон Шинжлэх ухааны академи хамтран ажиллах шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2025 оны 4 дүгээр сарын 3-нд боллоо.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба болон хоёр талын холбогдох удирдлага, эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцсон юм.

Өмнө нь 2022 онд байгуулагдсан уг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор шинэчлэн байгуулж буй уг санамж бичгийн хүрээнд дараах тэргүүлэх чиглэлүүдийг онцлон тусгажээ:

  • Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, материал судлал зэрэг шинэ технологийн чиглэлээр судалгааг өргөжүүлэх

  • Гарааны технологи, инновацыг дэмжиж, шинжлэх ухаан, технологид суурилсан байгууллага, төв байгуулах

  • Доктор болон докторын дараах түвшний судалгааг дэмжиж, залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх

  • Судалгаанд шаардлагатай мэдээлэл, дата солилцох нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх

  • Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацын нэгдсэн төвийн судалгааны бааз суурийг бэхжүүлэх

  • Хамтын ажиллагааны үр дүнг хэмжих хяналтын механизмыг бий болгож, тогтмол хяналт тавих

Энэхүү шинэ түвшний хамтын ажиллагаа нь батлан хамгаалах салбарын дэвшилтэт хөгжил, шинжлэх ухаанд суурилсан шийдлийг нэвтрүүлэхэд бодитой үр нөлөө үзүүлнэ хэмээн талууд үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16