Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ

Timesmn@gmail.com
2026/02/13

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын их хурлын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс батарей хуримтлуулж, эрчим хүчээ хангах юм. Энэ хүрээнд уг төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авч, өнөөдөр 16:00 цагт нээлээ. Урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек нээж, сонгон шалгаруулалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд болон хараат бус гишүүд байлцав. 

Энэ үеэр “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хүсэлт ирүүлсэн таван аж ахуйн  нэгжийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр 16:00 цагт нээлээ. Нэг сарын дотор техник болон санхүүгийн чадавх зэрэг холбогдох үнэлгээг хийгээд, дараагийн шатны буюу уралдаант сонгон шалгаруулалтад гурав хүртэлх аж ахуйн нэгж шалгарна” гэдгийг онцоллоо. 

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Нийт төсөвт өртөг 83.66 сая ам.доллар байхаар урьдчилан тооцоолсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэгч бүрэн хариуцах юм. Төслийн хүрээнд зураг төсөл, суурилуулалт, сүлжээнд холбох, нарны дэлгэц болон батарей худалдан авах ажлууд хийгдэнэ.  Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад уг төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад оролцуулах хүсэлтийг авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл олон нийтэд ил тод зарласан юм. Энэ хугацаанд дараах аж ахуйн нэгжүүд хүсэлт ирүүлж, холбогдох бичиг баримтаа ирүүлсэн байна.


1. “Нью Ком" ХХК,


2. “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК,


3. "Энвижи Энэржи" ХХК,


4. "Шийриз стоун" ХХК,


5. "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16