Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

Timesmn@gmail.com
2026/02/10

Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит ерөнхий боловсролын 160 гаруй сургуулийн  захиралтай уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг баригдаж буй. Үүнээс энэ онд нийслэлээс 14 сургууль, цэцэрлэг барина. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангаж байгаа юм. Цаашид өмнө нь баригдсан хуучин сургуулиудад их болон урсгал засвар хийх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах бодлогыг баримтална. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ 20 минутын хотод таван сургууль барихаас гурав нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай байх юм. Энэ мэт бусад дүүргүүд сургалтын чанарыг нэмэгдүүлэх санал, санаачилга дэвшүүлбэл хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Мөн “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд сүүний үйлдвэрүүд хариуцсан сургуулиуддаа савтай сүү байрлуулж, дуусахаар нь саваа сольдог байдлаар явбал үр дүнтэй. Ингэснээр хог хаягдал багасах, савлагааны нэмэлт зардал гарахгүйгээс гадна хүүхдүүд аягандаа сүү уух боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Харин нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн  захирлуудын зүгээс “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтайг дурдан, тус хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой эсэхийг тодруулав. Түүнчлэн багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хүрээнд орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хоол, унааны нэмэгдэл цалин хөлсийг нэмэх, залуу боловсон хүчнийг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог батлах зэрэг хүсэлтээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой гэв. Мөн өгсөн хүсэлтийг хүлээн авч, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, холбогдох яамд нь уламжлах зэргээр бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16