Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нобелийн шагналыг шилжүүлэх боломжгүй гэв

Timesmn@gmail.com
2026/01/12

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог Нобелийн Энхтайвны шагналыг энэ жил Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо хүртсэн. Гэсэн ч тэрээр өнгөрсөн долоо хоногт ТВ-ин ярилцлага өгөх үеэрээ энэхүү шагналыг АНУ-ын ерөнхийлөгч Трампад шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Трамп ч шагналыг хүлээн авахдаа баяртай байх болно хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн дунд асуулт бий болгосон. Тэгвэл Нобелийн шагналыг олгодог Норвегийн Нобелийн хороо олон удаа шагналтай холбоотой эргэлзсэн асуултуудад хариулт өгөх мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “Нобелийн шагналыг зарласны дараа түүнийг хүчингүй болгох, хуваалцах, бусдад шилжүүлэх боломжгүй. Тухайн шийдвэр эцсийн бөгөөд бүх цаг үед хүчинтэй" хэмээн онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ долоо хоногт Венесуэлийн сөрөг хүчний удирдагчтай уулзана. Тэрээр энэ уулзалтаас өмнө “Hэрэв Мачадо Нобелийн шагналаа санал болговол хүлээн авахад бэлэн” хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн Мариа Мачадо ч “Fox News”-д ярилцлага өгөх үедээ “Энэхүү нэр хүндтэй шагналыг Трампад шилжүүлэх, хуваалцах боломжтой. Тэр экс ерөнхийлөгч Мадурог баривчилснаар Венесуэлийн ард түмний эрх чөлөөний төлөө өндөр гавьяа байгуулсан” хэмээн ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хувьд Нобелийн шагналыг зарлахаас ч өмнө “Энэ жилийн Энх тайвны шагналыг өөрт нь олгох ёстой. Хоёрдахь бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш олон тооны энхийн хэлэлцээг эхлүүлж, үр дүнд хүргэсэн” хэмээн хэд хэдэн удаа зарлаж байв. Гэсэн ч Нобелийн хорооноос Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид олгохоор болж, улс төрийн нөхцөл байдлын улмаас түүний охин ээжийнхээ шагналыг гардан авч байв.

Нобелийн шагналыг олгодог Норвегийн Нобелийн хороо шагналыг шилжүүлэх, хуваалцах боломжгүй, анх олгосон хүндээ насан туршид үлдэх ёстой гэсэн юм.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16