Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Элчин сайд Н.Энхболд ачаа тээврийг сайдгүй шуурхай явуулах санал тавилаа

Timesmn@gmail.com
2025/12/22

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөххотод айлчлав. Айлчлалын хүрээнд Элчин сайд Н.Энхболд шинээр томилогдсон ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Ван Вэйжун-тай уулзав.

Элчин сайд Н.Энхболд ӨМӨЗО-ы Намын хорооны даргаар томилогдоод удаагүй байхдаа хүлээн авч уулзаж байгаа нь хоёр талын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байгаа бөгөөд “Умард зүгт нээлттэй байх чухал гүүр” бодлого болон ӨМӨЗО-ы 15 дугаар таван жилийн төлөвлөгөө батлагдах гэж буй энэ чухал үед уулзаж байгаараа чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Тэрээр БНХАУ-ын ӨМӨЗО бол Хятадын умард чиглэлийн харилцааных нь хамгийн чухал зангилаа бөгөөд Монгол Улсыг Хятадын хойд бүс нутагтай холбох гол гүүр, хамтын ажиллагааны гол бүс нутгийн нэг болохыг онцлов.

Элчин сайд Н.Энхболд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явцдаа хоёр улс хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төлөвлөлтөө харилцан уялдуулах тал дээр идэвхтэй хамтран ажиллаж, ӨМӨЗО-ы Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд улсынхаа стратегийн зорилттой уялдуулан хил дамнасан төмөр замын боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг тодорхой төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахыг хүсэлт болгов.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа ЕКГ, Эрээн хот болон Манжуур хотод тус тус дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг явуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллах, тус бүсэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулах саналыг илэрхийлэв.

Мөн Элчин сайд Н.Энхболд Улаанбаатар хотын хэрэгцээнд зориулсан хагас коксжсон нүүрс, мах, махан бүтээгдэхүүн, химийн хорт, тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлт саадгүй, шуурхай хил нэвтрэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов. Хятадын тал дээрх болон бусад асуудлаар хоёр улсын гэрээ, хэлэлцээ, эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, монголын талтай харилцан ойлголцож, нягт хамтран, шуурхай ажиллах байр сууриа дахин илэрхийлэв.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16