Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Timesmn@gmail.com
2025/10/02

Дэлхийн банкны төлөөлөгчид Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай уулзан эрчим хүчний салбарын шинэчлэл болон үнэ тарифын реформын талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.

Уулзалтад Дэлхийн банкны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Юн Ву, шинэ эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Янчин Сонг, Приянк Латхвал нар оролцов.
Төлөөлөгчид эрчим хүчний салбарт тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлд дүн шинжилгээ хийж, дараагийн шатанд үзүүлэх дэмжлэг, судалгааны ажлын талаарх шинэ мэдээлэл танилцуулсан.
ЭХЗХ-оос эрчим хүчний салбарыг алдагдалгүй ажиллуулах зорилгын хүрээнд 2024 оны 11 дүгээр сард цахилгааны үнийг өртөгт нь хүргэсэн нь үр дүнтэй шийдвэр болсон талаар дурдлаа. Ингэснээр томоохон хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн бөгөөд хэрэглэгчдийн хувьд цахилгаанаа хэмнэх, сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байгааг тодотгов.
Мөн хэрэглэгчдэд цахилгаан, дулааны ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулж, уг ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх нь түгээлтийн алдагдлыг бууруулах, зохицуулалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийг эрчим хүчээ ухаалгаар ашиглахад чухал нөлөө үзүүлж, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх суурь нөхцөл болж байгааг онцоллоо.
Дэлхийн банкны төлөөлөгчид хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн талаар санал солилцож, цаашид ч шинэ төслүүдийн хүрээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16