Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

"Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Timesmn@gmail.com
2025/09/16

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Харин өнөөдөр сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүллээ. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Уг төслийг эхлүүлэх хүртэл урт замыг туулсан, хурдан хугацаанд ажлуудаа чанарын өндөр түвшинд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Өнгөрсөн жил бид энэхүү төслийнхөө ТЭЗҮ-ийг дуусгаж, хөрөнгө санхүүг олон улсаас шийдэж, хяналт тавих компанийн бүтцээ тодорхойлсны үндсэн дээр манай дүүрэгт хэрэгжих  5 багц ажил ийнхүү эхэллээ. Уг төсөл маань олон улсын жишигт нийцсэн иргэнд ээлтэй хот болно” гэлээ.

“Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Бидний төсөл хоёр сараар хоцорч эхэлсэн ч үндэсний аж ахуйн нэгж, компаниудын хүчээр энэ өвлийг маш сайн төлөвлөлттэй давж алдсан хугацаагаа нөхөж чадахаар байна. Барилгын салбартаа танигдсан дотоодын компаниуд уг төсөлд оролцож байгаад баяртай байна. Өнөөдөр бид эхэлж байгаа боловч эхлэхийн тулд олон жилийг туулсан. Гадаадын болон дотоодын ААНБ-ууд хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан.  Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd, “Моринсувд” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Монкон” ХХК болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарсан. Энэхүү таван компани 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Тодруулбал,

  • Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd,
  • Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК,
  • Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгын буян” ХХК, 
  • Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК,
  • Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 13 цагийн өмнө
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… Өчигдөр
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26