Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа

Timesmn@gmail.com
2025/09/15

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттай барих юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина.

Эхний ээлжийн 1800 айлын орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд зарласан бөгөөд нийт гурван компани саналаа ирүүлсэн. Ийнхүү “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл шалгарч, өнөөдөр батламж гардууллаа.

Уг төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтыг хийнэ. Тодруулбал,

  • 1800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц; 
  • 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг;
  • 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв; 
  • 1200 машины ил болон дулаан зогсоол /180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол/;
  • Худалдаа болон үзвэр үйлчилгээний төв;
  • Спорт байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн. 

Мөн төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Ташрамд, төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16