Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.Нямбаатар: Энэ онд хот тохижилтын салбарт 241 тусгай зориулалтын машин техникээр парк шинэчлэл хийгээд байна

Timesmn@gmail.com
2025/09/12

Улаанбаатар хотын тохижилт, үйлчилгээний салбарт өнөөдрийн байдлаар нийт 3600 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Нийслэлээс Монгол Улсын Засгийн газарт санал оруулж, 2024 оноос “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 2 дахь баасан гаригт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон. Үүний дагуу өнөөдөр “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр” тохиож байна. Нийслэлээс тохижилт, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, цалин урамшууллын асуудалд анхаарч 2006 онд НИТХ-аар баталсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 1 метр квадрат талбайн тариф 50 төгрөг байсныг 2024 онд 70 төгрөг, зам цэвэрлэгээний сарын дундаж давтамж 4-6 байсныг 10-16-д хүргэсэн. Мөн хог тээврийн ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болсноор энэ салбарт ажиллаж байгаа хог тээврийн жолооч, ачигч, зам цэвэрлэгээний ажилчдын цалин 2022 онд 1.3 сая байсныг 2024 онд дундаж цалинг 3.5 саяд хүргээд байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр цэвэр цэмцгэр, аюулгүй хотыг бий болгоход гол тулгуур багана нь болдог “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр” тохиож байна. Намайг хотын даргаар томилсон 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникүүдийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисыг машин дээрээс гараар цацах, явган замын цас, мөсийг гараар болон цохиураар цохих, шүүрдэж цэвэрлэх зэрэг нь хэвийн үзэгдэл байсан. Энэ нь  байж болох хэвийн үзэгдэл мэт ухралт, хоцрогдол байсан. Энэ хэвийн бус нөхцөл байдал, хандлагыг халах, гар ажиллагааг багасгаж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, 2023 онд нийт 87 машин техник, 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникийн худалдан авалтыг хийгээд байна. Эдгээр машин техникийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлсэн. Үүрийн гэгээнээс, үдшийн бүрий хүртэл хотоо цэвэр, тухтай байлгахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, Хүйтэн жавар, халуун нар, бороо, цастай нүүр тулан ажиллаж буй тохижилт үйлчилгээний ажилчдын хичээл зүтгэлийг үнэлж баршгүй” гэв.

Түүнчлэн хот нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй 100 ажилтан, албан хаагчдын хүүхдийг Герман улсад суралцуулахаар сургалтад хамруулж буй. Хот нийтийн аж ахуйн салбарын чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэх ажлыг эхлүүлж хог тээвэр, зам цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт ажлын чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хот тохижилтын салбарт цаашид авч хэрэгжүүлэх ажлууд:

  • Хууль зүйн орчныг сайжруулах, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Хог хаягдлыг боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, татварын хөнгөлөлтөд хамруулах,
  • Хог хаягдал шатааж эрчим хүч гаргаж авах үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах,
  • Хог хаягдал тээвэр, зам талбайн цэвэрлэгээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх, хог тээврийн үйлчилгээг хорооны засаг дарга нартай гэрээлж хариуцуулах,
  • Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх, шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах чиглэлд анхаарах,
  • Хот тохижилтын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажилл… 18 цагийн өмнө
"Шинэ Хөршийн Санаачилга" ТББ АНУ-ын Конгрессын ордонд гурав дахь жилд… 19 цагийн өмнө
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ? 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ха… 2026/03/13
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ 2026/03/13
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина 2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр б… 2026/03/10
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ир… 2026/03/09
2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс 2026/03/09
​Менингококкт халдвар 2026/03/06
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа 2026/03/06
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна 2026/03/06
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна 2026/03/05
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/04
Intl community should take a clearer and firmer stand in opposing law … 2026/03/04
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй 2026/03/04
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусла… 2026/03/03