Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

Timesmn@gmail.com
2025/09/10

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Хүннү хотын цахилгаан хангамжийн ажил 86 хувьтай, ус хангамж 80 хувь, үерийн хамгаалалтын суваг 75 хувь, мэдээлэл холбооны ажил 65 хувь, ариутгах татуурга 10 хувь, дулаан хангамжийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Хүннү хотод ажиллах үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэд бүтцүүдийг ирэх жил үргэлжлүүлэн хийж дуусгах, цаашид хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. Хүннү хотод мөн төмөр замаар бараа материал тээвэрлэн буулгах логистикийн төвийг байгуулах юм. Логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тул сонгон шалгаруулалт зарлана. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Хүннү хотод газрын гүний дулааныг шийдэх суурь судалгааг хийж, амжилттай болох магадлалыг 90-ээс дээш хувьтай гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дөрвөн дагуул хоттой байхаар төлөвлөсөн. 2040 он гэхэд 500 мянган хүн энэ хотуудад оршин сууна гэж төлөвлөж буй. Хүннү хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Мөн логистикийн том төв болж хөгжих боломжтой. Энэ хот байгуулагдсанаар 80 мянган ажлын байр бий болно. Чингис хаан ОУНБ-ын зүүн хойд талд 286 га талбайд эхний төлөвлөлтүүдийг хийсэн” гэв.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр  “Хүннү хот дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны байгууллагууд Хүннү хотод төвлөрнө. Тээвэр логистикийн нэгдсэн төв энд байршина. Их, дээд сургууль оюутны хотхоныг төлөвлөсөн. Монгол Улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудад 150 мянган оюутан суралцдаг. Тэдний 145 мянга нь нийслэлд төвлөрдөг. Төрийн өмчийн зургаан том их сургуулийн салбарыг энэ бүсэд байгуулна. Ингэснээр нийт 22 мянган оюутан, 3000 гаруй багш ажилтан, 1000 орчим гадаад оюутан гээд нийт 30 мянган хүний асуудлыг Хүннү хотод зохион байгуулна. Дөрөвт, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь олон улсын нисэх буудлын бүсэд байршиж байгаа учир өөрийн гэсэн онцлогтой байх юм” гэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын дэд бүтцийн ажлууд үргэлжилж байна.

                    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын ө… 11 минутын өмнө
#ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ер… Өчигдөр
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/20
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/20
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэл… 2026/07/06
Эсрэг тэсрэг байр суурь 2026/07/06
УИХ-ын дарга С.Бямбацогт: ИРГЭДЭД ИПОТЕКТ ХАМРАГДАХ ХЯМД ОРОН СУУЦ ХЭР… 2026/07/03
САЙД Ц.САНДАГ-ОЧИР ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ҮҮРЭГ… 2026/07/03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхий… 2026/07/02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээ… 2026/07/02
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гард… 2026/07/01
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН Ү… 2026/06/30
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал бай… 2026/06/30
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэн, хэзээ чуулгандаа ирж, ямар санал өгсний… 2026/06/29
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД Ү… 2026/06/29
Гишүүдийн ирц 2026/06/29