Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Х.Мөнгөнцэцэг ,хүүтэйгээ хамт туулсан 17 жил түүхээс ………

Timesmn@gmail.com
2025/07/09

Дуу хадаасаар хүү мэндэллээ. Эрүүл саруул сайхан хүү байна гэх эмчийн үгтэй хүүгээ өлгийдөн авч амлуулах тэрхэн мөчид энэ хорвоо тэр чигээрээ энгэрт минь багтаж байгаа юм шиг л санагдсан. Тухайн үед хүүгийнхээ нүд рүү харахад хүү минь огт нүдээ нээхгүй байхад эмч ч зүгээр гэсээр эмнэлгээс гаргасан юм. Хүүгээ 5 хоногтойд нь тэврээд нүдний эмнэлэгт үзүүлсэн тэр өдөр хүүгийн маань 2 нүдний алим нь хоёулаа огт хөгжилгүй гэдгийг олж мэдсэн. Тэрхэн мөчид хорвоо тэр чигээрээ нурах шиг болж билээ. Тэр өдрөөс хойш өдөр шөнөгүй, улаа эргэтэл эмнэлгийн хаалга шагайсан боловч удмын хараагүй гэдэг үгийг сонссоор, гэрийн үүдээ ширтэж хэн нэг эмч ороод ирэх юм шиг санагддаг байлаа. Олон хоногийн нулимс, шаналал, цөхрөнгөө барах тэр мөчийг хатуухан бөгөөд үнэн үг тас цохиж орж ирсэн нь эмч надад сав чинь хөөрвөл хүүг чинь хэн хайрлах болж байна гэдэг үг байсан. 

Төрсөн цагаасаа хойш хүү минь 3 жилийн турш өдөр, шөнийг ч ялгах мэдрэмжгүйгээр унтах, сэрэхээ ялгалгүй шөнө нь мөлхөж, өдөр нь хагас дутуу унтаж өнгөрүүлсэн юм. 2 жил өнгөрөхөд миний үс цайж, арьс хөгширч эхэлснийг маань харсан эгч миний дүү тэнхээтэй учраас үрийг чинь заяаж байгаа юмаа, чамд ирсэн нь учиртай гэсэн үг надад дахин хүч өгч би ажилд орохоор сэтгэл шулуудаж, хүүгээ харангаа хийж болохоор ажлыг сүвэгчилсээр ЭМШУИС-ийн Гоо засалчийн ангид суралцан төгссөн. Ажил хийхийн тулд хүүгээ харуулах цэцэрлэг хаа сайгүй хайсан ч ийм хүүхэд харах боломжгүй гэдэг шалтгаанаар хүүг маань авах цэцэрлэг огт олдоогүй. Аргагүйн эрхэнд хүүдээ хоол бүх юмыг нь бэлдэж өгөөд хөрш айлдаа захиад ажилдаа явдаг болсон. Тухайн үед хажуу айлын эгч их тус болсон доо.

Ажлаа тарж ирээд ер нь хүүтэйгээ байх хугацаандаа бид 2 ном уншина, зурагт үзнэ, хүүхэлдэйн кино гарах бүрт хүүхэлдэйнүүдийг нь төсөөлтөл нь ярихыг хичээнэ. Сүүлдээ ядраад зохионо болж л өгвөл байнга л ярина. Тийм болоод ч тэрүү хүү минь их яриа хүүхэд. Заримдаа хүүгээ ажилдаа аваад явна. Хүү маань ажил дээр ирээд л үйлчлүүлэгч нараас гадаад хэл мэдэх үү гээд л шалгааж гарна. Мэднэ гэвэл 20 үг асууя гээд л асуугаад л цээжлээд л байдаг байж билээ. Ажил дээрээ байхдаа хүүгээ амраахын тулд нүүрийг нь илж өгөөд маск тавиад унтуулчихна. Ингэж л бид хоёр өдрийг өнгөрөөдөг байлаа. Ер нь хүү маань ярихгүй, мэдэхгүй сэдэв гэж үгүй, гэртээ байхдаа байнга зурагтын урд хэвтэж байдаг байсан. Бүх л реклам, нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног цээжилтлээ сонсдог байсан юм билээ.

Тэгж явсаар хүү маань 2013 онд 116-р тусгай сургуульд 1-р ангид орох болж би гэдэг хүн ажлаа хийхээ боломжгүй . Хүүгээ сургуульд нь зөөж, хичээлийг нь хийлгэж бүх зүйлд оролцоотой явсаар хүү маань бага сургуулиа төгсөхдөө шилдэг сурагч болдог юм байна. Тухайн үед би барель үсгийг мэддэггүй байсан учраас хүүгийнхээ зөв бичиж байгаа эсэхийг мэдэхийн тулд 10 хуруугаар англи .криллээр шивүүлж сургасан. Түүнээс хойш хүү минь бүх хичээлээ компьютер дээр хийх болж IT инженер болох зорилготой болсон. Анх компьютер ашиглахад англи хэл хэрэгтэй болж байсан учраас англи хэлийг нь сайжруулах хэрэгтэй болсонч Сургалтын төвүүд хүүг маань сургаж чадахгүй гэхэд нь зүгээрээ манай хүүхдээс ам шалгалт ав, амаар нь л асуугаад бай, сонсголоороо сурна гээд л хүүгийнхээ сурах давуу талыг ойлгуулсаны эцэст оруулж чадсан энэ нь компьютерт дуртай болох суурь нь болсон.

Бага ангиа төгсөж Хүүгийнхээ авьяас чадварыг хараад 6-р ангид нь Кингс кидс сургуульд англи хэлний шалгалт өгч үйлчлүүлэгчдээс сурсан үгс, сургалтын ачаар догь гэгч нь шалгалтаа давж элссэн. 

2019 оны хичээлийн жилд хичээлд нь хамт сууж, даалгаварыг нь хамт хийж номнуудаа яаж унших.шалгалтаа яаж өгөх гэх мэт багш нартайэ нь хамт хүүгээ бусад хүүхдүүдтэй яг л ижилхэн байлгах гэж их хичээсэндээ. Ангийнх нь хүүхдүүд хүүгийн маань гараас хөтлөөд орон зайн баримжаа болон ,00 оруулж өгдөг байсан, тэгж явсаар сургуульдаа дасч биеэ даан өөрөө сургууль дотроо явж, хичээлээ төвөггүйгээр технилого ашиглаж хийж сурсан. Хүү минь сургуульд ортлоо хүүхэд бүр хараагүй гэж боддог байсан юм билээ. Эргээд бодохнээ хэн нэгэнд дээрэлхүүлэх, муу хэлүүлэх вий гэж айлгүй энгийн сургуульд оруулж багш нарт нь хэзээ ч битгий өрөвдээрэй, чадахгүй байвал чадахгүй байгаагаар нь хэлээрэй гэдэг байсан. Багш нар бусад хүүхэдтэй яг ижил ханддаг байсан нь хүүд минь өөрийгөө бусад хүүхэдтэй ижилхэн гэдэг мэдрэмжийг улам бий болгосон.

Гэхдээ бүх зүйл амар хялбар байгаагүйээ маш хэцүү бэрх бэрхшээлтэй асуудлууд их байсан яагаад гэвэл хүү маань анхны харааны бэрхшээлтэй тэгш хамрагдах боловсролоор суралцаж байсайн болохоор тэгш хүртээмж ,ялгаварлан гадуурхалт, үзэл бодлын зөрчилдөөөн ,сургах арга зүй ,мэргэжлийн туслах багш, зөв ойлголт хандлага ,хууль эрх зүй бодлого гээд маш олон асуудал бэрхшээлийг хүү минь туулсан.

Хүүгээ бага байхаас нь сонирхсон бүх { дууны хөгжмийн дугуйлан ,секц, бассейн оюун хөгжүүлэх сургалтууд ,хөл бөмбөг,гулгалт, бүжиг } зүйлсийг нь хийлгэсний нэг нь сонсголыг нь шалгуулж, төгөлдөр хуурын мэргэжлийн ангид 4 жил явуулсан. Хүү маань абсолют онцгой сонсголтой юм билээ.

Багш нь мундаг хөгжимчин болно мөн компьютер технилогот дуртай. Бас бид хоёр нэг өдөр банк ороход хараагүй иргэн дараалалд зогсохгүй шууд үйлчлүүлнэ гэхэд хүү минь миний урд хөгшин хүн байна уу тийм бол би зүгээрээ би чин залуу хүн шүү дээ гэж билээ.Би хүүгээ хаана ч очсон хүнлэг хүн яг л бусдын адил үйлчлүүлж, явуулах дуртай. Учир нь нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлийг бий болгоод тусгаарлаад байгаа юм шиг санагддаг. Магадгүй өнөөдөр ингэж тусгайлан үйлчлүүлснээр эргээд хүү маань өөрийгөө бусдаас ялгаатай, бэрхшээлтэй учраас давуу эрх эдэлнэ гэдэг мэдрэмжийг огт төрүүлэхгүй байхыг хичээдэг. Иймдээ ч хүү маань яг л энгийн хүүхэд шиг өсч хүмүүжиж байна даа.

Хүн бэрхшээлийг давж л гарах ёстой юм билээ, тойроод байвал бэрхшээл гарч ирсээр л байна тэгж байж л хүн хат суудаг. Одоо хүүгээ таягаа бариад ганцааранг нь явуулж сургана, монголд бол хэцүү дэд бүтэц муу гэхдээ л суржил таарах байх , бүхнийг хийж чаддаг л болгохыг төлөө явна даа ийм хүүхэдтэй гэр бүлүүд бүгд л яг л адил туулж туучиж яваа мөрөөдөл минь хөвөрсөөр…………

Тэр бол зөвхөн манай гэр бүлийн бахархал биш, Монголын ирээдүйн гэрэл юм. 

Хүү маань хэлдэг үг

“Сэтгэлийнхээ нүдээр мөрөөдлөө биелүүлнэ”

“Би харахгүй ч би мөрөөдөж чадна. Би гүйхгүй ч би хүрч чадна.”

“Хөгжлийн бэрхшээл бол саад биш “харин мөрөөдөлд хүрэх урам зориг юм.”

 Хандивын дансны мэдээлэл, 

Голомт банк; IBN22001500   2205182754

Гүйлгээний утга:

“ Д.Сундуйжав боловсролын дэмжлэг”

имэйл:Sunduijav5872@gmail.com

 Холбоо барих утас; 86665871. Ээж 98333666


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ 19 цагийн өмнө
COP17 Бэлчээр, хээрийн экосистем дэлхийн эх газрын 50%-ийг бүрдүүлдэг.… 20 цагийн өмнө
Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр… Өчигдөр
​ Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компани… 2025/11/25
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна уу… 2025/11/25
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС… 2025/11/24
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон… 2025/11/20
А.Амартүвшин: Сандал, ширээгүйн улмаас 12 сургууль бүрэн хүчин чадлаар… 2025/11/20
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнс… 2025/11/19
COP16-ААС COP 30 ХҮРТЭЛХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ НЭГТГЭХ, ГАЗАР… 2025/11/19
​COP30 МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 30.3% БУУРУУЛАХ АМЛАЛТ, БОДЛ… 2025/11/18
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН БИР… 2025/11/17
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо 2025/11/17
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэм… 2025/11/14
Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж… 2025/11/14
Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сон… 2025/11/14
СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ ШАТНЫ СУРГА… 2025/11/13
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна 2025/11/13
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам.доллароор арилжлаа 2025/11/12
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хөндлөнгийн аудитыг цанхий… 2025/11/10