Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо

Timesmn@gmail.com
2025/07/03

Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Улсын Их Хурал манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлагатай ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  


Тус хөтөлбөрийн нээлтийн  үйл ажиллагаа өнөөдөр /2025.07.03/ Төрийн ордонд болсон бөгөөд уг арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үг хэлсэн. Тэрбээр, 2024 онд баталсан Ахмад настны тухай хуулийн шинэчлэлээр 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллагууд нийт ажлын байрны 2.0 хүртэлх хувьд ахмад настныг ажиллуулах, ажил эрхэлж буй ахмадууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан. Мөн байгууллага бүр жил бүрийн төсвөөсөө Ахмадын санд  тусгах зохицуулалттай болсон талаар танилцууллаа.


Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанд туршлагатай ахмадын дуу хоолойг тусгаснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, оролцоог нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үе хооронд мэдлэг туршлага солилцох, дамжуулахад чухал үр дүнтэй” гэлээ.


“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрт нийт 122 ахмад ажиллах хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжинд 15 ахмадыг сонгон шалгаруулж, 14 гишүүн хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрт шалгарсан ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.







 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16