Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

MGL-1 Fighting Championship #22 - “Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө

Timesmn@gmail.com
2025/06/06

 Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноосзохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship #22”аваргын бүсийн төлөөх тэмцээн “Khangarid Cup” нэрийн дор 6 дугаар сарын 14-ний өдөр Аса Арена-д зохион байгуулагдахаар болжээ.

 Тус тэмцээнд монголын шилдэг тулаанчид, мөн Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигери улсын тамирчид оролцох бөгөөд нийт 8 тулаан болох юм. Мөн тус тэмцээний шүүгчдээр Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид ажиллана.

 Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг монголдоо урьж, өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой ажээ.

 Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, “MGL-1 Fighting Championship”аваргын бүсийн төлөөх тэмцээнийг 21 удаа, мөн залуу тамирчдын ранк өсгөх “MGL-1 Fight Night” тулааныг 6 удаа тус тус зохион байгуулаад байна.

 Дээрх тэмцээнүүдээс төрөн гарсан монголын шилдэг тулаанчдын хувьд дэлхийн холимог тулааны томоохон холбоод болох АНУ-ын UFC, Ази, Номхон далайн орнуудын One Championship, Япон Улсын Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоодод төрийн алтансоёмбот далбаагаа өргөн тулалдаж байна.

 Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны зүгээс энэ жил олон улсын чанартай 2 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь “Khangarid Cup” бол дараагийн тэмцээн нь 11 дүгээр сард болох товтой байна.

 “Khangarid Cup” тэмцээнийг NTV телевиз орон даяар шууд дамжуулна. Тэмцээний тасалбарыг Ticket.mn-ээр борлуулж байгаа аж.

 Тасалбар худалдан авах линк: https://ticket.mn/event/2643


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16