Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Timesmn@gmail.com
2025/05/21

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 5-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Энэхүү олон улсын хурлаар жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хоорондын хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, бүс нутагт болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэхэд түлхэц өгөхөөр зорьж байна.

Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд эдгээр уулзалтуудаас цуглуулсан санал, зөвлөмжийг энэхүү олон улсын хурлаас гарах УРИАЛГА-д тусгах юм.

Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал”-ыг угтаж, Жендэрийн үндэсний хороо байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр зохион байгуулагдаж буйгаараа энэхүү хурал нь онцлогтой.

“Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын хөтөлбөр:

Тус хурал нь нэгдсэн хуралдаан болон сэдэвчилсэн дөрвөн салбар хуралдаантай.

Нэгдсэн хуралдааны панел хэлэлцүүлэг нь жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд шинээр үүсэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх туршлагыг хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлж болох оновчтой арга замуудыг тодорхойлно.

Сэдэвчилсэн салбар хуралдаанаар тухайн сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж буй олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойлно.

Салбар хуралдааны сэдвүүд:  

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого
  • Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох
  • Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт
  • Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга.

 

                 Монгол Улс, Улаанбаатар хот 2025 оны 5-р сарын 22-23 өдөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16