Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-ээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй

Timesmn@gmail.com
2025/05/16

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт ямар байгаа болон татвараа хэрхэн төлөх талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батнямтай ярилцлаа.

-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөх үүрэгтэй. Тухайлбал, бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг.

-2025 он гарсаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж байна. Оны эхний таван сарын байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Тэгэхээр 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа.

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэдэн иргэн байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог.

-Татвараа хуулийн хугацаандаа төлж барагдуулахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Иргэд арилжааны банкуудад хандаж төлөхөөс гадна өөр татвар төлөх ямар сувгууд байдаг вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.

-Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Мөн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хэрвээ зургаадугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө” гэж заасан байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт б… 12 цагийн өмнө
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна Өчигдөр
​“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ТА БҮХНИЙГ УРЬЖ Б… Өчигдөр
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байн… Өчигдөр
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төр… 2026/04/17
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын а… 2026/04/17
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 2026/04/16
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2026/04/16
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 2026/04/16
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй 2026/04/15
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/15
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14
517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ 2026/04/13
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй 2026/04/13
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 х… 2026/04/10
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар… 2026/04/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй 2026/04/10