Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“ЗӨӨЛӨН ХОТ” ФЕСТИВАЛЬ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Timesmn@gmail.com
2025/04/09

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, манай улсад болон олон улсад байгаа сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой “ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг “Мэгүүн медиа” ХХК-н хамт олон 04р сарын 19н Бямба гарагт СТӨ-д зохион байгуулагдах гэж байна.

 Тус фестивальд хот төлөвлөлт, барилга, архитекторын салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонирхсон хүн бүр оролцох боломжтой бөгөөд Үндсэн арга хэмжээ болон үзэсгэлэнгийн хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

Үндсэн арга хэмжээний  эхний хэсэгт хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд болон Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм. Харин хоёрдугаар хэсэгт  Мастер класс лекц тавигдана.

 Харин үзэсгэлэнгийн хэсэгт та гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт зочилж, олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох, хамтрагч байгууллагуудын шинэ мэдээллүүдийг хүлээн авах, үзэж сонирхох боломжтой баялаг хөтөлбөрийг зохион байгуулагчид бэлдэж байгаагаа дуулгасан.

 Онцлон дурдахад, Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим  тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж "ЗӨӨЛӨН ХОТ" сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, фестивальд оролцоно.

 “Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16