Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ

Timesmn@gmail.com
2025/04/02

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг "ФИДИК" гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Анх 1913 онд Франц, Бельгийн инженерүүд “Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-г байгуулсан бөгөөд өдгөө 102 орныг эгнээндээ нэгтгээд буй. Ийнхүү тус холбооноос 1957 онд анх “ФИДИК”-ийн жишиг гэрээг боловсруулан өдийг хүртэл дагаж мөрдөж байгаа юм. Тус гэрээнд томоохон төслийн оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тэнцвэртэй хуваарилж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэрхэн стандартын дагуу, аливаа эрсдэлгүй буюу цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалгүйгээр төсөл хэрэгжүүлэх талаар нарийн заалтуудыг тусгасан байдаг. 

“ФИДИК”-ийн жишиг гэрээнүүд нь төслийн онцлогоос шалтгаалан олон төрөлтэй бөгөөд зам, барилгын төслүүдэд улаан, шар номыг ашигладаг. Харин түлхүүр гардуулах нөхцөлтэй барилга угсралтын төслүүдэд мөнгөлөг ном, зөвлөх үйлчилгээнд цагаан номыг гэрээний загвар болгон ашигладаг. 

Олон улсын “ФИДИК” гэрээний ач холбогдлын талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцоолсон, эрсдэлээс хамгаалах гэрээний зөв загварыг сонгосноор бүтээн байгуулалтын төслүүд цаг хугацаандаа, санхүүгийн эрсдэлгүй хэрэгжих боломжтой. “ФИДИК” нь инженерингийн дэлхий нийтийн хэл юм” хэмээв.

“ФИДИК”-ийн 2023 оны шилдэг сургагч багш, зөвлөх инженер Маркус Тиил “ФИДИК”-ийн гэрээг ашиглах болон шинээр боловсруулах үед хамгийн чухал нь харилцагч талууд тухайн гэрээний аргачлалыг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Тиймээс зөвхөн инженерүүд гэлтгүй ажил олгогч болон гүйцэтгэгч нар “ФИДИК”-ийн гэрээний талаар мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Эс бөгөөс хоёр тал хоёул гэрээгээ бүрэн ойлгохгүй байх аюултай” гэсэн юм.

Өмгөөллийн “Батбаяр энд Партнэрс” ХХН-ийн хуульч Г.Батбаяр “Аливаа төсөл хэрэгжилтийн явцдаа санал зөрөлдөх болон маргах нөхцөл үүсдэг. Энэ тохиолдолд дэлхийн хаана ч ажиллаж байгаа “Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-ны гишүүн, хөндлөнгийн инженерингийн компанийг маш богино хугацаанд авчраад асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжийг "ФИДИК" гэрээний стандарт нөхцөл олгодог. Энэ нь бусад төрлийн буюу аль нэг улсын хууль тогтоомжид нийцсэн дотоодын гэрээ хийснээс ялгаатай, практик ач холбогдолтой” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16