Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Timesmn@gmail.com
2025/04/02

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа. 

Тэрбээр “Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Үүний 26 нь он дамжиж хийж байгаа бөгөөд үлдсэн 10 байршил нь бидний шинээр төлөвлөсөн замууд байгаа. Зам засварын ажил өнөөдөр Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засварын ажлаар эхэллээ. Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага болон нүхэн эвдрэлийн засварлах ажлуудыг эхлүүлээд байна. Хэсэгчилсэн асфальт хучилтын ажил энэ сарын 25-аас эхэлнэ. Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлахаар төлөвлөсөн. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ. 

Түүнчлэн энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа. 

                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16