Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана

Timesmn@gmail.com
2025/03/13

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгана. Харин дөрөвдүгээр сард буулгах сард ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод 2024 онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 224 байршилд 9074 метр урт хашааг чөлөөлж буулгасан. 2025 оны хувьд урьдчилсан судалгаагаар 119 байршилд 8100 метр хашааг буулгахаар төлөвлөөд байна. Ирэх амралтын өдрүүдэд байршлууд дээр хээрийн судалгаа хийж, төлөвлөгөөг дахин нарийвчлан гаргана. Дөрөвдүгээр сард “Хашаа” арга хэмжээний газар чөлөөлөлтийг эхлүүлнэ” гэлээ.

Ийнхүү зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжийг багасгаж буй хашаа, хайсыг буулгаснаар иргэдийн ая тухтай зорчих хөдөлгөөнийг бий болгож, зарим байршилд тохижилт, ногоон байгууламж барих боломж бүрдэх юм. Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашааг барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуй нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу газрыг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэгждэг билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16