Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Европын холбоо: Бөмбөг Оросын талд байна

Timesmn@gmail.com
2025/03/13

Гурван жил үргэлжилсэн Орос-Украины дайны галыг зогсооход гол найдвар авчрах хэлэлцээ Арабын Жедда хотноо амжилттай эхэллээ. АНУ болон Украины тал мягмар гарагт найман цаг хэлэлцсэний эцэст “30 хоног гал зогсоох хэлэлцээр”-т санал нэгдсэнээ хамтарсан мэдэгдлээр бататгав. АНУ-ын гаргасан 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрийн саналыг Украин хүлээн авсан бөгөөд ОХУ-ын талаас нааштай хариу ирвэл дараагийн шат руу орох боломжтой болно.

Урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрээд байгаа хэлэлцээрийн тухайд, АНУ-ын зүгээс үзүүлж байсан цэргийн тусламжаа үргэлжлүүлэхээс гадна өмнө нь АНУ, Украин харилцан солилцож байсан тагнуулын мэдээллийг солилцох хамтын ажиллагааг яаралтай сэргээхээр болжээ. Мөн өмнө гацаанд ороод байсан АНУ-Украины газрын ховор элементийн нөөцийг ашиглах иж бүрэн хэлэлцээрийг аль болох хурдан батлахаар тохиролцсон гэжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Вашингтон Орос, Украинтай “аль болох хурдан” бүрэн тохиролцоонд хүрэхийг хүсэж байна хэмээн онцолсон байна. Үүний дараа ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ойрын хугацаанд дайн дуусна гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийлээд энэ долоо хоногт В.Путинтай ярилцана гэжээ. Мөн тэрээр удахгүй В.Зеленскийг Цагаан ордонд дахин урина гэжээ. Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц ойрын өдрүүдэд Оросын талын удирдлагуудтай уулзах байсан бол Трампын тусгай элч Стив Виткофф энэ долоо хоногт Москвад айлчилж, Путинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа юм.

Гал зогсоох хэлэлцээний хүрээнд Украин гурван санал тавьж байна. Эхний ээлжинд агаарын болон далайн замаар бүх төрлийн дайралт, галыг зогсоох ёстой. Хоёрдугаарт, дайны олзлогдогсод, хоригдлуудыг суллах. Гуравдугаарт, Орост албадан шилжүүлсэн хүүхдүүдийг эргүүлэн авах нөхцлүүдийг тавьжээ.

Украины ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабт очсон ч хэлэлцээрт оролцоогүй. Тэр энх тайвны хэлэлцээ амжилттай эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна. 

Гал зогсоох хэлэлцээг Европын орны удирдагчид сайшаан хүлээн авч “Бөмбөг Оросын талд байна. Одоо Оросоос бүх зүйл шалтгаална” хэмээн санал нэгтэйгээр сэтгэгдлээ илэрхийлцгээжээ.

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “Украины хувьд цогц, бат бөх, шударга энх тайвныг тогтооход чиглэсэн алхам болох магадлалтай” гэсэн бол Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер “онцгой үйл явдал” гэж тодорхойлоод “Бөмбөг одоо Оросын талбайд байна” гэжээ.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “Эргэлтийн мөч тохиож байна. Энэ хэлэлцээний үр дүнд бат бөх энх тайван тогтоож, аюулгүй байдлаа хангах гэсэн Украины эрмэлзлэл хангагдах боломж бий болж мэдэх нь” гэжээ. Харин Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Х сүлжээнд Оросоос бүх зүйл шалтгаалахыг онцлоод “Франц болон түнш орнууд Украины аюулгүй байдлын төлөөх тогтвортой, бат бөх энх тайвныг тогтоохыг дэмжсэн хэвээр байгаа” гэжээ.

Б.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7542)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16