Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Алтан хөшөөний “үнэ”-ийг нууцад оруулсан уу, нуугаад байна уу?

Timesmn@gmail.com
2025/03/10

Ногоон автобусны хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Үргэлжилж байна. Автобус худалдаж авах ажиллагаа авалт гэмт хэрэг болж хувирсан гол үндэслэл нь худалдан авалтыг нууцад оруулсантай холбогддог.

Тэгвэл модон могой жилийн цагаан сарын шинийн 1-нд Чингис хааны алтан хөшөөг “Чингис хааны музей”-д залж, Их хааны өргөө, Их Эзэн хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн Хасбуу тамгын нээлтийн ёслолыг хийсэн юм. Уг хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгажээ.

Харин хөшөөний худалдан авалт, уг хөшөөг бүтээсэн үнэ хөлс нууцлагдмал байна. Ер нь бол, уг хөшөөг анх төсөв хөрөнгийг нь шийдэж, гадаадад захиалгаар хийлгэсэн 2022 оноос хойш л хөрөнгө зардлыг нь нуусаар байгаа гэхэд болно.

“Чингис хааны музей”-нхэн “…Энэ талаар Монголбанкныхнаас тодруулах хэрэгтэй” гэдэг. Харин Монголбанкныхан “…Мэдээлэл өгөх боломжгүй” гэчихдэг.

Тиймээс олон нийт “…Чингис хааны хөшөөг бүтээсэн нь зөв. Харин гарсан зардлыг нуугаад байгаа нь эргэлзээтэй” гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, “…Чингис хааны алтан хөшөөний зардалтай холбоотой асуудал ногоон автобус шиг болох вий” гэдэг болгоомжлол бий болоод байна.

Гэхдээ “…Монголбанкнаас ес орчим тэрбум төгрөг гаргасан” гэх зарим эх сурвалжийн мэдээлэл байна. 

Түүнчлэн энэхүү “Их хааны өргөө, Их Эзэн хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн Хасбуу тамгын нээлтийн ёслол” нь ч чамгүй зардлаар бүтжээ. Тухайлбал, “Хүрэл соёмб” ХХК нь Хүндэтгэлийн өргөөний үзүүллэг дэглэлт, тохижилтын ажлыг 2 296 287 885 төгрөгөөр, “Саунд ов Монголиа” ХХК тус арга хэмжээний шаардлагатай тоног төхөөрөмжийн түрээс, тохижилтыг 19 750 000 төгрөгөөр, “Мастер төмрийн уран дархан” ХХК уг ёслолын арга хэмжээний шалны хивсэнцэр, нээлттэй холбоотой хөшөөг бүтээх даавуун чимэглэлийг 16 500 000 төгрөгөөр, “Хаан палас” ХХК ёслолын хүлээн авалтыг 13 994 400 төгрөгөөр, “Аравсай” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд Шүншиг байрлах хоёр хайрцгийг 18 100 000 төгрөгөөр, “Урсус энд сирус” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд төмөр хийцлэлийг 19 500 000 төгрөгөөр, “Дулаан хан трейд” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд төмөр хийцлэл, метал цутгуурыг 19 650 000 төгрөгөөр, “Хантайн цоохор өв” ХХК нь Шүтээн их цагаан туг бүтээх ажлын хүрээнд төмөр хийцлэл, метал цутгуурыг 19 250 000 төгрөгөөр, “Хас гоёл” ХХК нь мөнгөн том бумба, мөнгөн жижиг бумба, том жижиг бумбаны хоёр хайрцаг сэлтийг 13 662 000 төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 43 (7539)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16