Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Timesmn@gmail.com
2025/03/06

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Тус зөвлөгөөнөөр 9 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.3 хувьтай байна. Харин өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө.

  • Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулах,
  • Нийслэлийн нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, камерын системийг төгөлдөржүүлэх ажлыг эхлүүлэх,
  • Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн талаар дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах,
  • Давс, бодисын үлдэгдэл нөөцийг арвилан хадгалах,
  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах,
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд шар усны үер болон  хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16