Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгон

Timesmn@gmail.com
2025/02/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид  ажиллалаа.

Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд  олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд гарах юм.

 

“Сор кашемир” ХХК 13 аймгаас жилд 800 тн ноолуур бэлтгэхийн зэрэгцээ 200 орчим тн тэмээний ноос, 30 гаруй тн сарлагийн хөөвөр, 200 гаруй тн хонины ноосыг боловсруулж, цэвэр утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүнээ дэлхийн 17 оронд гаргадаг бөгөөд дотоодын 150 гаруй сүлжих цехийг ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ээрмэл утсаар хангадаг.

Цаашид хялгас ялгах үйлдвэрээ өргөтгөхөөр төлөвлөсөн тухай компанийн удирдлага танилцууллаа.

“Сноу Филдс” ХХК Дорнод аймгийн гурван сумын 360 малчин өрхтэй хамтран ноос, ноолуураа бэлтгэж, жилд 50 тн  бүтээгдэхүүн үйлдвэрлэн Япон, ОХУ, Украйн, Франц, АНУ, Щвейцари, Герман, Солонгос улсад экспортолж байна.

Мөн жилд 70 тн ноолуур, ноос, хөөврөн утас үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид байгальд ээлтэй ээрсэн утас, сүлжсэн деталийг дахин боловсруулах дамжлага суурилуулж, хуучин ноос, ноолууран хувцсыг ээрмэл утас болгож эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

“Улаанбаатар хивс” ХК Алтанбулаг, Алтан өргөө, Саян, Улаанбаатар зэрэг нэр төрлийн цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 55-60 мянган м2 хивс зах зээлд нийлүүлж байгаа нь дотоодод үйлдвэрлэдэг нийт хивсний 10-12 хувь  юм.

Хивсний 30-35 хувийг БНХАУ-д нийлүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлаа нэмэхээр төлөвлөжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр цаг үеэ олсон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу талтайг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.

Энэ жил аж ахуйн нэгжүүдэд нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. 2025 оны 02 дугаар сарын 01-нээс хойш аж ахуйн нэгжүүд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчидтай хамтран ажиллахын зэрэгцээ олон арван ажлын байр бий болгон, эцсийн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж нийт 8,000 гаруй ажлын байр бий болгоно. Хөтөлбөрийн дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болох юм.

            Мөн:

  • Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх юм.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 680 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,5 их наяд төгрөгийн зээл олгох бөгөөд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулна.

Манай улс жилд дунджаар 50 орчим мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй.

Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Д.Үүрийнтуяа: Засгийн газар АМНАТ-ын бууруулах асуудлыг хэлэлцэхдээ Эр… 11 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 14 цагийн өмнө
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… Өчигдөр
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… Өчигдөр
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … 2026/06/24
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… 2026/06/24
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16