Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино

Timesmn@gmail.com
2025/01/31

Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ. 

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна” гэв. 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой. 

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах, •   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: •    QR кодоор төлбөр төлөх, •    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, •    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, •    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх, •    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах, •    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, •    Замчлуулах, •    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, •    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 7 цагийн өмнө
Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг: 2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт… 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргала… Өчигдөр
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв? Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/09/08
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2026/09/08
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/09/08
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд 2026/09/07
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа 2026/09/04
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль бол… 2026/09/04
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нө… 2026/09/03
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд б… 2026/09/02
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу? 2026/09/02
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг ханг… 2026/08/31
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруу… 2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишк… 2026/08/31
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал ханд… 2026/08/28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшү… 2026/08/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад … 2026/08/27
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй 2026/08/26