Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө

Timesmn@gmail.com
2025/01/27

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын судалгаагаар 61.576  айл уламжлалт зуух, 57.167 айл төслийн зуух, 11.767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7383 өрх байна. Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11.767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12.673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн кординат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж,  цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.

Хяналт шалгалтаар иргэн аж ахуй нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:

  • Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байгаа нь галын эрсдэл үүсгэх, салхиар зөөгдөн тархаж орчинд тоосжилт үүсгэх,
  • Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,
  • Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаясан,
  • Халаалтын зуухны шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус, зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,
  • Зуух яндангийн битүүмж муу, галын хотол элэгдсэн зэрэг зөрчил илэрсэн байна.

                        НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16