Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

2025 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна

Timesmn@gmail.com
2025/01/20

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. 

                      НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн өмчийг үнэгүйдүүлдэг байдлыг засахаар олон нийтээс санал авч ба… 1 цагийн өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж… 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 3 цагийн өмнө
О.Номинчимэг: Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн өмч хувьчлалаар оносноосоо ал… 5 цагийн өмнө
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачи… 6 цагийн өмнө
​"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт б… Өчигдөр
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна 2026/04/20
​“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ТА БҮХНИЙГ УРЬЖ Б… 2026/04/20
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байн… 2026/04/20
Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ 2026/04/20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төр… 2026/04/17
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын а… 2026/04/17
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө 2026/04/16
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цо… 2026/04/16
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны ө… 2026/04/16
Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй 2026/04/15
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/15
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тог… 2026/04/14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зори… 2026/04/14
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна 2026/04/14