Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН НУУЦ ТӨЛӨӨЛӨЛ С.ЭНХМАНДАХЫГ ӨӨРЧЛӨХ ҮҮ...

Timesmn@gmail.com
2025/01/09

С.ЭНХМАНДАХ ГЭГЧ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГТ “ҮЙЛЧИЛЖ” ЯВСАН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХАМСААТАН, ААВТАЙ НЬ БОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ ДУНДЫН ХОЁР КОМПАНИТАЙ.

⁃ С.Энхмандах нь төрсөн дүү С.Амармандахын хамтаар “Гожи бэрри” ХХК-ийг байгуулан ажиллуулж байгаад 2020 оны аравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар томилогдож очсон. Ингээд 2022 оны есдүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдах авах ажиллагааны газрын даргаар дэвшин ажиллаж байгаа.  Улсын ерөнхий прокурор асар М.Энх-Амгалангийн гэр бүлийнхний “Талын хишиг пластик” ХХК гэж бий. Тэгвэл С.Энхмандахын төрсөн дүү С.Амармандах нь “Талын хишиг пластик” ХХК-ийн зургаан хувьцаа эзэмшигчийн нэг. Тухайлбал, “Талын хишиг пластик” ХХК-ийг М.Энх-Амгалангийн том охин Э.Ижилмөрөн, бага охин Э.Уянга, М.Энх-Амгалангийн төрсөн эгч М.Оюунчимэгийн охин Б.Гандирс, М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалангийн эхнэр Л.Баярмаа, түүний дүү Л.Жаргалмаа нар тус тус эзэмшдэг. 

 ⁃ С.Энхмандах нь аав Д.Санжмятав, ээж Я.Өлзий-Утас хоёрын хамтаар Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн аав Гүржавын Магманноровтой “Монбармат-Инженеринг” ХХК-ийг хамтран эзэмшдэг.   Иймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалантай ойрын хамаатан байх нь, тэгээд болоогүй хэд, хэдэн компаниар халаас нэгтсэн байх нь яагаад ноцтой асуудал вэ гэдгийг тайлбарлъя. Энэ бол монголын төр “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг буцаан авснаа үгүйсгэж байгаагаас өөрцгүй агуулгатай юм. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар их цэвэрлэгээ явуулж буй энэ цаг үед "49 хувийн нууц төлөөлөл" С.Энхмандахыг өөрчлөх нь гарцаагүй биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Г.Дамдинням: Шатахууны нөөц бүрдүүлэх боломж гарч ирэх нь 15 цагийн өмнө
“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэнг дэлгэнэ 16 цагийн өмнө
7-10 мянган айлын яндан буулгана 19 цагийн өмнө
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй 20 цагийн өмнө
#ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуу… Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бу… Өчигдөр
Алт, сувд, үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд худалдана” гэх хуурамч… Өчигдөр
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл Өчигдөр
АЖИЛД УРЬЖ БАЙНА 2026/11/03
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ данса… 2026/11/03
413 мянга гаруй ахмад настан суурь тэтгэвэр өгч эхэллээ 2026/11/03
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал 2026/11/03
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хү… 2026/11/02
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ 2026/11/02
​ 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр орж эхэллээ 2026/11/02
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуулт… 2026/11/02
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28