Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Timesmn@gmail.com
2024/06/03

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Монгол улсаас анх удаа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт буюу AGM /Annual General Meeting/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Дубай хотноо болж байна. Чуулганд оролцохоор IATA-ийн гишүүн орнууд, стратегийн түншүүд, олон улсын болон бүс нутгийн холбоод,агаарын тээврийн салбарын бизнес эрхлэгчид, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цуглаад байна. Уг чуулганаар өнгөрсөн жилийн нэгдсэн тайлан, агаарын тээврийн салбарын аюулгүй байдал, түүнтэй холбоотой бусад тайланг батлах юм.

Энэ удаагийн AGM-д Монгол Улсаас МИАТ ТӨХК-ийн удирдлагууд оролцож байна. Тэгвэл өнөөдрийн хуралдааны үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгааг албан ёсоор зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөлд Lufthansa, American Airlines, ANA, Turkish Airlines, United Airlines, Qatar airways, Air Canada, Japan Airlines, Air France KLM, Cathay Pacific, Korean airline зэрэг дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчийн удирдлагууд багтдаг байна.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тус холбооны Удирдах зөвлөлд орсноор Монгол Улсаас анх удаа IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм.

Ташрамд дурьдахад
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо нь 1945 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орны 330 агаарын тээвэрлэгчийг гишүүнээр нэгтгэсэн томоохон холбоо юм. МИАТ ТӨХК 1996 онд тус холбоонд элссэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16