Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 4-нд болно

Timesmn@gmail.com
2024/11/27

Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулах үйл ажиллагаанд салбарын хүний нөөцийг татан оролцуулах зорилгоор “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлаж байна.

Тус хуралд оролцогчдын илтгэлийг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хэвлэмэл болон файлаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Дэд төв, дагуул хотын хэлтсийн байранд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор "Б" байр, 1021 тоот) эсхүл n.myadagbadam@uda.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд шаардлагыг хангасан найман бүтээлийг шалгаруулж, хоёрдугаар шатны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ. Харин хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдын эрдэм шинжилгээний хурал арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Нийслэлийн Бизнес, инновацийн газар "Их танхим"-д болно.

Сэдвийн хамрах хүрээ:"Олон төвт хот-иргэдийн оролцоо" ерөнхий сэдвийн хүрээнд дараах дэд сэдвүүдийг хамруулна. Үүнд:

  1. 20 минутын хотын үзэл баримтлалыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, шийдэл,
  2. Нийслэлийн дагуул хотуудыг бие даан хөгжүүлэх болон төр хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх боломж, шийдэл,
  3. Эдийн засгийн тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх боломж, шийдэл,
  4. Үйлдвэр, их дээд сургууль, томоохон зах худалдааны төвүүдийг салбар чиглэл бүрээр хотын дэд төв, дагуул хотуудад нүүлгэн шилжүүлэх боломж, шийдэл,
  5. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх арга зам, шийдэл,
  6. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн шийдэл.

 Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монгол хэлээр, MS Word программ дээр бичигдсэн байх;
  • Цаасны хэмжээ А4, дээд захаас 25 мм, доод захаас 25 мм, баруун захаас 20 мм, зүүн захаас 30 мм байх;
  • Arial фонд, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5 байх;
  • Өгүүллийг бичихдээ Header, footer, footnote ашиглаагүй байх;
  • Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино;
  • Нийт 4500 үгнээс хэтрэхгүй байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • Өгүүллийн нэр - Arial фондоор, 14pt, Bold, том үсгээр, мөр голлоно.
  • Зохиогчийн нэр, хаяг Arial фондоор, 12pt, мөр голлоно, зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газар, сургуулийн нэр байна.
  • Хураангуй - Arial фондоор, 15 мөр 250 үгэнд багтаан, мөрний эхнээс эхлэх ба мөр хоорондын зай 1-ээр бичнэ.
  • Түлхүүр үг - Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор 3-5 түлхүүр үг хэрэглэж бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Arial фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Удиртгал болон оршил хэсэг - Энэхүү хэсэгт судалгааны үндэслэл хэрэгцээ шаардлага, онол, арга зүйн үндэслэл, судлагдсан байдал, тоо баримт гол онцлогуудыг бичнэ. Arial фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Судалгааны зорилго, зорилт, шинэлэг байдал, ач холбогдол Arial фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн /Судалгааны субьект, судлах зүйл, хугацаа, зохион байгуулалт, түүврийн хэмжээ, хэрэглэсэн арга зүй, аргачлал, статистик боловсруулалт гэх мэт/. Arial фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Судалгааны үр дүн, шүүн хэлэлцэхүй /Судалгаанаас гарсан үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулан үнэлж дүгнэж тодорхой бичих/ Arial фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Хүснэгт болон зураг нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгт болон зургийн гарчиг нь Arial фондоор, 12pt, мөр голлон (Хүснэгт 1.., Зураг 1... гэх мэт) бичигдэнэ.
  • Зургийг JPG форматаар, диаграммыг Microsoft Excel Программ дээр үйлдэнэ.
  • Дүгнэлт /Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх/ Arial фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Санал, зөвлөмж /Үр дүнд тулгуурласан товч тодорхой санал байвал бичиж болно/
  • Талархал /Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон хүмүүсээ бичих/ Илтгэлд ашигласан эх сурвалжийг заавал тэмдэглэх (Иш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах)
  • Ашигласан материал: Arial фондоор, 10pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэх, Өгүүллэгийн тегсгөлд ишлэл татсан ном, сэтгүүл, зохиолын нэрс, вэб хаягийг бичих бөгөөд өгүүлэлд иш татсан дугаараар дугаарлана.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд таван байр шалгаруулна. Тодруулбал,

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, 1.500.000 төгрөг,
  • Дэд байр: Өргөмжлөл, 1.000.000 төгрөг,
  • Гутгаар байр: Өргөмжлөл, 500.000 төгрөг.
  • 2 Тусгай байр: Өргөмжлөл, 200.000 төгрөг.

Тус хурлыг Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж буй түүхэн үйл явцад 20 минутын хот, төрийн болон аж ахуйн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, авто замын түгжрэлийг бууруулах шийдэл болон олон төвт хотын тогтолцоонд салбарын боловсон хүчнийг хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор зохион байгуулж буй. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг https://shorturl.at/pekxV цахим хаягаар авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Менингококкт халдвар Өчигдөр
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа Өчигдөр
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна Өчигдөр
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна 2026/03/05
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байн… 2026/03/04
Intl community should take a clearer and firmer stand in opposing law … 2026/03/04
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан ч тодорхой шийдвэр гаргасангүй 2026/03/04
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусла… 2026/03/03
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2026/03/03
А. Амартүвшинд дайх хэдэн үг 2026/03/03
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр… 2026/03/03
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал… 2026/03/02
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг … 2026/03/02
АНУ-Израиль VS Иран: Эдийн засаг, аюулгүй байдлын хямрал гүнзгийрч бай… 2026/03/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн тө… 2026/02/27
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах ши… 2026/02/27
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлы… 2026/02/26
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалт… 2026/02/25
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мө… 2026/02/25
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна 2026/02/24