Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Орон нутгийн сонгуульд 5735 эмэгтэй нэр дэвшиж байна

Timesmn@gmail.com
2024/10/10

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа дуусч, иргэд сонголтоо хийхэд ганц хоног үлджээ. Энэ сонгуулиар иргэн таныг төлөөлөх, амьдрах илүү таатай орчин бий болгох хүмүүсийг сонгоно. Тэгвэл аймаг, нийслэлийн түвшинд 1992 нэр дэвшигчийг, сум, дүүргийн түвшинд 15285 нэр дэвшигчийг шат шатны сонгуулийн хороод бүртгэж баталгаажуулаад байна. Нийт 17277 нэр дэвшигчийн 33.2 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм.

Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гэж тунхагласан. Энэ үүднээсээ эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг нь ардчиллын үнэт зүйлтэй илүү холбогддог. Эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлж байгаагийнхаа хувьд аливаа бодлого шийдвэр гаргахад энэ хэмжээнд оролцох нь зүй ёсных байх ёстой. Ингэснээр бодлого, шийдвэр нь нийгэмд хүртээмжтэй болно. Нөгөө талаасаа жендэрийн тэгш эрх хэр их хангагдана, тэр хэмжээгээр ардчилал баталгаажна, тэр хэмжээгээрээ хувь хүн болоод улс орон хөгжин дээшилнэ. Энэ нь олон улсын туршлагаар баталгаажсан. Жендэр гэдэг нь эмэгтэйчүүдэд л эрх мэдэл эдлүүлэх тухай ойлголт биш. Энэ бол нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай ойлголт юм. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “Томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25-30 хувиас доошгүй байх” гэж заасан байдаг. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байсаар байна. Тодруулбал, хороодын засаг дарга нарын 43.1 хувь, сумын засаг дарга нарын 17.4 хувь, дүүргийн засаг дарга нарын 33.3 хувь, дүүргийн засаг дарга нарын 11.2 хувь, нийслэлийн засаг даргын орлогчийн 13.6 хувь, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын есөн хувь буюу нэг нь л эмэгтэй хүн байгаа юм.

2023 онд сумын Засаг дарга нарын түвшинд хуувьд заасан квот хангагдаж өмнөх онтой харьцуулахад ахиц гарсан. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэвч энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо 33.2 хувь байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоо хуульд заасан хувь хэмжээнд хүрч чадахааргүй байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдээ дэмжиж, оролцоог нэмэгдүүлснээр жендэрийн тэгш байдал хангагдаж бодлого, шийдвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй гарах юм.

Энэ удаагийн орон нутгийн энэ удаагийн сонгууль шинэчлэн найруулагдсан “Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль”-ийн дагуу явагдах болно. Энэ шинэчлэлээр, орон нутгийн сонгуульд 25 бус 18 хүрсэн хүн нэр дэвших боломжтой хэмээн залуучуудын оролцоог дэмжсэн, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хоригдоно хэмээн хариуцлагын тогтолцоог чангатгаснаараа онцлог юм.

Сонирхуулахад, Монгол Улсын хувьд 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатаас есөн эмэгтэй депутат байсан бол Улсын Бага Хуралд сонгогдсон 50 гишүүний хоёр нь эмэгтэй гишүүн /Ж.Бямбажав, Э.Алтангэрэл/  байжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 онд батлагдсан. Үүнээс хойш 2019 оныг хүртэлх хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргаар эмэгтэй хүн огт сонгогдсон түүх байгаагүй. Харин 2020 онд Хэнтий аймгийн ИТХ-ын даргаар Г.Хэрлэнчулуун, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Ц.Баасансүрэн, 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа нар тус, тус томилогдсон юм.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж аху… 1 цагийн өмнө
Г.Дамдинням: ОХУ-д болж буй дэлбэрэлт манай улсын шатахууны үнэд нөлөө… 22 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад т… Өчигдөр
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1… Өчигдөр
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим а… Өчигдөр
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 … 2026/06/24
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтг… 2026/06/24
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэр… 2026/06/23
Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулн… 2026/06/23
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үй… 2026/06/22
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа 2026/06/22
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуй нэгж 10… 2026/06/18
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхи импортлогчдын лоббинд автсан улстөрчи… 2026/06/18
Жасулан Копберген удахгүй Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна 2026/06/18
Шинэ төрлийн залилах гэмт хэрэг... Та болгоомжил! 2026/06/17
18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй 2026/06/17
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ? 2026/06/17
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон … 2026/06/16
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт тата… 2026/06/16
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг д… 2026/06/15