Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, есдүгээр сарын 26-нд нээнэ

Timesmn@gmail.com
2024/09/23

Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршилд авто зам шинэчиллээ. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн нөхцөлийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй. Энэ долоо хоногоос шөнийн цагаар хасах хэмд хүрч байгаа учраас замын хучилтыг өдрийн цагаар ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Тиймээс иргэд замын ажлын нөхцөл байдлыг ойлгож, чиглэлээ төлөвлөж ажилдаа гараарай. Зам хаасан хэсгээр бус Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөж байна. Бид гол гудамж, замыг ихэвчлэн амралтын өдрүүдээр засахаар төлөвлөж, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Наадамчдын гудамжны авто зам, Нарны замын хучилтыг хийлээ. Ажил хийх хугацаанд ямар асуудал үүсэж байна вэ гэхээр Улаанбаатар хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд хамгийн багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Энэ нь замыг ажлын өдрүүдээр засахад хүргэж буй бас нэг шалтгаан юм” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хаахаар төлөвлөж байна. Цаашлаад Богд уулын арын зам дээр Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Энэ ажлыг 10 хоногт замыг хэсэгчилсэн байдлаар хааж гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөний замыг шинэчлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байгааг албаны хүн онцоллоо. Замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд буюу аравдугаар сард амжиж хийхээр төлөвлөжээ. 

            НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16