Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Б.Сэмжидмаа : БГД-ийн 9-р хороо цогцолбор барилгатай боллоо

Timesmn@gmail.com
2024/09/18

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9-р хорооны цогцолбор барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэ талаар  БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ

 “Баянгол дүүргийн 9-р хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг ая тухтай, нэг цэгээс цэвэрхэн орчинд  авах боломж бүрдэж байна. Хотын даргын зүгээс дүүргүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, цаг алдалгүй явуулахад анхаарч, ийнхүү тус цогцолбор барилга  ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тус хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг мөн байгуулж өгч байгаагаараа онцлог” гэлээ. 

Уг цогцолбор барилга нь дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ. Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“…Нүүрсний 17”-оос нэг нь ч нүүрсний хэргээр шийтгүүлсэнгүй, харин дөр… 8 цагийн өмнө
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын хө… 10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бари… 11 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 12 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хо… 13 цагийн өмнө
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын… 13 цагийн өмнө
Б.Сэмжидмаа : БГД-ийн 9-р хороо цогцолбор барилгатай боллоо Өчигдөр
МАН дэлхийн топ 100-д багтах шилдэг сургууль төгссөн 2 залууг нэр дэвш… Өчигдөр
​“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний т… Өчигдөр
Энхтайваны гүүрний доор үерийн хамгаалалтын түшиц хана барина Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ Өчигдөр
Badrakh Energy supports the “Bundan” Project Өчигдөр
Холестерин аюултай юу? Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг тан… 2024/09/17
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2024/09/17
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх авто замы… 2024/09/17
Жаргалантын амны нэг км далангийн угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж … 2024/09/17