Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Жаргалантын амны нэг км далангийн угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Timesmn@gmail.com
2024/09/17

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй. Тус байгууламжийг хоёр сувагтайгаар хийж байгаа бөгөөд эхний 800 ам метр далан бүрэн дуусаж, өнгөрсөн сард ашиглалтад орсон. Харин үлдсэн нэг км далангийн угсралтын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хороолол орчим үерт автах эрсдэл үүсдэг байсан. Иймээс манай байгууллагаас зураг төслийг нь боловсруулж, өнгөрсөн сард эхний ээлжийн 800 метр даланг ашиглалтад оруулсан. Харин үлдсэн нэг км үерийн даланг аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, найман байршилд үерийн хамгаалалтын далан сувгийг хүчитгэх, шинээр барих ажил хийж байгаа юм. Харин өнөөдрөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүллээ. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Акуа гарден” хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэх ажил хийнэ. Энэ хүрээнд төлөвлөгөөт шугам болон далан цэвэрлэгээг үе шаттайгаар хийж байгааг албаны хүмүүс онцоллоо.

              НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16