Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

МАН дэлхийн топ 100-д багтах шилдэг сургууль төгссөн 2 залууг нэр дэвшүүллээ

Timesmn@gmail.com
2024/09/18

МАН 2024 оны Улсын Их хурлын сонгуульд жагсаалтандаа боловсрол өндөртэй залуусыг багтааж, парламентад оруулж ирсэн. Олонх нь улс төрийн туршлага багатай ч дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж төгссөн, салбартаа нэр хүндтэй залуусыг сонгон нэр дэвшүүлсэн нь шинэлэг байв. Тэгвэл энэ жишиг НИТХ-ын сонгуульд давтагдлаа.

 
Улс төрийн нам эвслээс аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ саяхан зарлаад буй. Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос зарласан нэр дэвшигчдээс дараах залуус боловсролоороо тэргүүлж байна. Дэлхийн топ 100 -д багтах шилдэг сургууль төгссөн хоёр нэр дэвшигч байна. Нэг нь НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн, нөгөөх нь НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин.

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн нь Дэлхийн топ 100 сургуулийн 4 -рт ордог Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Үндэсний хөгжлийн газрын дэд дарга байсан тэрээр Дэлхийн банкны төсөлд ажилласан туршлагатай. 

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин Дэлхийн топ 100 сургуулийн 37-рт эрэмбэлэгддэг Австралийн Монашийн их сургуулийг гадаад харилцаа, эрхзүйгээр төгсч, үргэлжлүүлэн суралцаад магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улсын Их хурлын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагчаас эхлэн Монгол Улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргын алба хүртэл дэвшин ажилласан мэргэшсэн дипломатч. Харин 2016 онд мэргэжлээсээ тэс өөр сонголт хийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажилласан чадварлаг боловсон хүчин.
МАН ийм залуусын туршлага, мэдлэгийг хотын бодлогыг тодорхойлох, ирэх дөрвөн жилд хотын олон асуудлыг шийдэхэд ашиглахаар шийджээ.
Х.Тамир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“…Нүүрсний 17”-оос нэг нь ч нүүрсний хэргээр шийтгүүлсэнгүй, харин дөр… 8 цагийн өмнө
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын хө… 10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бари… 11 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 11 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хо… 12 цагийн өмнө
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын… 13 цагийн өмнө
Б.Сэмжидмаа : БГД-ийн 9-р хороо цогцолбор барилгатай боллоо Өчигдөр
МАН дэлхийн топ 100-д багтах шилдэг сургууль төгссөн 2 залууг нэр дэвш… Өчигдөр
​“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний т… Өчигдөр
Энхтайваны гүүрний доор үерийн хамгаалалтын түшиц хана барина Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ Өчигдөр
Badrakh Energy supports the “Bundan” Project Өчигдөр
Холестерин аюултай юу? Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг тан… 2024/09/17
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2024/09/17
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх авто замы… 2024/09/17
Жаргалантын амны нэг км далангийн угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж … 2024/09/17