Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар зөвшөөрөлгүй ч сургалт явуулж хууль зөрчсөн үү?

Timesmn@gmail.com
2024/09/05

“Эрдэнэт” үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах хүсэлтээ өгсөн боловч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын сургалтад хамрагдаж үнэмлэх авчрахыг шаардсан. Гэтэл нөгөө газар нь сургалт явуулах зөвшөөрөлгүй юм байна хэмээн нэгэн иргэн манай сайтад хандлаа. Эх сурвалжийн хэлснээр Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар үйлчлэгчийн сургалт явуулна хэмээн "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийжээ. Гэрээний үнийн дүн ч чамгүй их мөнгө сонсогдов. Хамгийн ноцтой нь тус газар нь сургалт явуулах зөвшөөрөлгүй. Аливаа байгууллага мэргэжлийн болон тусгай, мэргэшлийн сургалтуудыг явуулахдаа Боловсролын яамнаас зөвшөөрөл авах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд зохих шалгууруудыг хангаж байж зөвшөөрөл авсны үндсэн дээр сургалт явуулна. Гэтэл Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын зөвшөөрлийн хугацаа 2021 онд дуусч, дахин сунгуулаагүй гэнэ. Тэгсэн атлаа “Эрдэнэт” үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах хүмүүсийг "сургалтад хамруулсан" нэрээр үнэмлэх тарааж буй нь хэтэрсэн үйлдэл бус уу. Нэг удаад 5-10 хүн бүрдэхээр тус газрын Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан, чанарын менежмэнтийн ахлах мэргэжилтэн н.Энхтөр нар очиж сургалт явуулдаг гэнэ. Үүнээс гадна хөдөө орон нутгуудад ч сургалт хийдэг, албан томилолт авч явдаг аж. Байгууллага нь сургалт явуулах зөвшөөрөлгүй, томилолтыг ч зориулалт бусаар зарцуулдаг гэсэн үг. Бас нэг ноцтой зүйл нь, сургалтын төлбөрийг хувийн дансаараа авдаг гэх... Иймээс Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Ж.Тамир, Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн иймэрхүү үйлдлийг шалган тогтоож, хэрэв буруутай бол хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16