Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нийслэлээс төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө

Timesmn@gmail.com
2024/08/01

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөлт ихэссэн бөгөөд диализын аппараттай болсноор иргэд бусад эмнэлгийг зорьж, ачаалал үүсгэхгүйгээр харьяаллынхаа төрөх эмнэлэгт үйлчилгээ авах боломж бүрдэж буй юм.

Мөн уулзалтаар эмнэлгүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм. Тодруулбал, эмнэлгүүдийн сайн туршлага, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, ажлын байрны сэтгэл ханамж болон иргэдэд хүрч үйлчилж чадаж байгаа эсэх, хүртээмжээ сайжруулахын тулд төрийн дэмжлэг аль хэсэгт хэрэгтэй байгааг хэлэлцлээ.

Эмнэлгүүдийн удирдлагуудын зүгээс эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг сайжруулах нэн шаардлагатай. Мөн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрт төрөөс дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, түргэн тусламжийн машины парк шинэчлэлт хийх, хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлд анхаарах тухай санал дэвшүүлэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Төрийн бодлогын хэрэгжилт анхан шатандаа ямар байгааг эргэн харах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй. Ингэснээр 2025 оны төсөв болон 2024 оны төсвийн тодотгол хэлэлцэгдэж буй энэ үед эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, нэн шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болно” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16