Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Timesmn@gmail.com
2024/07/29

Нийслэлийн зам засвар арчлалтын хүрээнд III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Басхүү “Баянгол дүүрэг, Энэбишийн өргөн чөлөөний нийт 1.8 км  үргэлжлэх авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн хүрээнд зургаадугаар сарын 10-16-ны хооронд III, IV хорооллын эцсээс Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилсэн. Харин хоёрдугаар хэсэг болох Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх урд талын хэсгийн засвар шинэчлэлтийг долоодугаар сарын 20-22-ны хооронд хааж асфальт бетон хучилтын ажлыг хийсэн. Үлдсэн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний төвийн уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд талын хэсгийн авто замын хөдөлгөөнийг энэ амралтын өдрүүдэд хаан, засвар шинэчлэлтийг хийнэ. Энэ хүрээнд байгалийн боржин чулуун болон бетон хашлага суурилуулах, борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг хийх юм” гэлээ.

Ташрамд, энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 16 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй. Мөн нэмэлтээр “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэл, 22-ын товчооны авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16