Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо

Timesmn@gmail.com
2024/06/27

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж байна. 

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Өнөөдөр 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэгт ус тогтсон. Энэ хүрээнд ГУББГ болон дүүргүүдийн Онцгой байдлын газрын нийт дөрвөн шуурхай бригад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостой ус соруулж байна. Ийнхүү Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. Мөн Дунд голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн гол руу гаргалгаатай шугамуудын ус буцаж хальж гарах нөхцөл үүсдэг. Иймд ГУББГ-аас түвшин бага, урсгалаараа удаан ус авдаг байршлуудад нэмэлт өргөн насос суурилуулан, худаг хийхээр төлөвлөж байна” хэмээв.

Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд эхний ээлжид Төв цэнгэлдэх, Дарь-Эх болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан. Бороо орж буй үед мэргэжлийн байгууллагуудаас шуурхай бригадууд гарч, ус тогтсон байршлуудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг гэдгийг онцоллоо.

Ташрамд, ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Мөн зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана 2026/10/30
ГЕРМАНААС МАНСУУРУУЛАХ БОДИС ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ИЛЭРЧЭЭ 2026/10/30
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг … 2026/10/29
ТУРКЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ХУДАЛДДАГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2026/10/28
Орон сууцны залиланд өртөж хохирсон иргэдийн асуудлыг Засгийн газрын х… 2026/10/28
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлө… 2026/10/28
С.Бямба: Кино урлаг бодит байдлаас түр зугтах оромж биш түүнтэй нүүр т… 2026/10/26
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР СТРАТЕГИЙН ТҮНШ… 2026/10/26
Улстөрчдийн хэн юу хэлэв? 2026/10/26
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 … 2026/10/23
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тух… 2026/10/23
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төс… 2026/10/23
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/22
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/10/21
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хя… 2026/10/21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс… 2026/10/20
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэ… 2026/10/19
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа 2026/10/19
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хура… 2026/10/16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, … 2026/10/16